Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан ТҮЦ-үүдийг буулгаж, газрыг чөлөөлж байгаа юм. Нийт 32 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн оройд зөвшөөрөлгүй барьсан ТҮЦ-ийг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн. Энэ асуудлаар /2019.09.20/ Монголын худалдаачдын холбоо ТББ-аас нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Тус холбооны зүгээс ТҮЦ-ээс өөр орлогогүй иргэдийг ойлгож дэмжихийг хүсчээ.
Монголын худалдаачдын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Урантөгсийн хэлснээр Зайсангийн оройд баригдсан ТҮЦ-ийг хурааснаас болж нэг айлын амьдрал зовлонд учирсан аж.
Тэрбээр “Зайсангийн оройд баригдсан ТҮЦ нь иргэний хувьд хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Ажиллуулж байгаа иргэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамт амьдардаг болохоор амьжиргаагаа залгуулж байсан.
Уг нь зайсангийн оройд биш Танктай хөшөөний дэргэд байрлаж байсан ч Зайсан хилл баригдсанаас болж орой дээр байрлах болсон. Худалдаа эрхлэхийг нь Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан зөвшөөрсөн байтал одоо ТҮЦ-ийг нь хурааснаас болж 70 настай эмээ тархиндаа цус харваж эмнэлэгт биеийн байдал нь хүнд байна. Хөдөлмөр эрхэлдэг ганц хүү нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ даргын худал үгнээс болж ТҮЦ-ээ үүрч Зайсан луу гарч байхдаа нуруугаа хугалж, одоо ГССҮТ-д байна.
Энэ айлын сэтгэц мэдрэлийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүү нь л гэртээ ганцаараа байгаа юм. Хүү нь ажлаа хийдэг, эмээ орлоготой байхдаа өвчтэй хүүхдэдээ сарын 134 мянган төгрөгийг тариаг нь хийлгэж, амьжиргаагаа залгуулаад хэнээс ч гуйхааргүй амьдарч ирсэн. Энэ айлын амьжиргааны эх үүсвэр болсон ТҮЦ-ийг нь хурааснаас болж нэг айлын амьдрал сүйрлээ. Газрын албанаас ТҮЦ-ийг нүүлгэхдээ Зайсангийн оройгоос өөр газарт худалдаа эрхлэхийг нь зөвшөөрсөн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан” гэлээ.
Тодруулбал, Зайсан хилл баригдсан газарт эмээ ТҮЦ-ээ ажиллуулдаг байжээ. Зайсан хилл баригдсанаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ Зайсангийн оройд ТҮЦ-ээ ажиллуулахыг эмээд учирласан байна. Дараа нь есдүгээр сарын 3-нд В.В.Путины айлчлалыг угтан ТҮЦ-ийг түр хугацаанд нүүлгэж, 4-ний өдрөөс үргэлжлүүлэн худалдаа эрхлэхийг нь зөвшөөрсөн аж. Гэвч энэ амлалтаасаа буцаж, ТҮЦ эрхлэгч эмээгийн хүсэлтийг нь үл ойшоосон тул хүү нь ТҮЦ-ээ үүрч Зайсангийн оройд байршуулж, үйл ажиллагаагаа явуулах болжээ. Үүнээс 14 хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн газрын албанаас ТҮЦ-ийг нь буулгаж, журамласан байна. Тэгвэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Зайсангийн оройд баригдсан ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг байр суурийг илэрхийллээ. Энэ талаар тус албаны Газар ашиглалтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажил маш их маргаан дагуулж байна. ТҮЦ-ийн байрлаж буй зарчим нь Газрын тухай хуулийг 100 хувь зөрчиж байгаа юм. Газрын тухай хуулиар газар эзэмшигч нь гэрээ байгуулсны үндсэн дээр гэрчилгээгээ эзэмшинэ гэж заасан. Гэтэл тухайн ТҮЦ-д ямар нэгэн гэрчилгээ, газар эзэмших бичиг байхгүй. Газар зохион байгуулалтын албанаас ТҮЦ-ийг нүүлгэх чөлөөлөлтийн ажлыг үргэлж хийдэг. Зайсангийн оройд баригдсан ТҮЦ нь зөвшөөрөлгүй байсан тул өнгөрсөн долоо хоногт дөрвөн ТҮЦ чөлөөлсөн. Ер нь ТҮЦ-ний холбоо байгуулагдсанаас хойш Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай маргалдах болсон” гэлээ.
73 comments
Заавал тэнд байх даа яахав ээ дээ.Газөр мундсан биш.Манай зарим хүмүүст хууль хэрэггүй мэт ойлгохоо зогсооё.Автобусны буудал бараадсан олон модон амбааруудыг буулгаж журамлөя.Тэнд бохир заваан орчинг үүсгэж бна.Зорчигчдын эрх ашиг гэж нэг том зүйл байгааг ТҮЦ-ний хэл амтай авгай нар ёрөөсөө ойлгохын хүсдэггүй ээ.
Тиймээ. Нэг үе зайсан толгой биеэ үнэлэгч, архичдаар дүүрч баас шээс ханхалж байх аргагүй болсон. Зайсан хилс баригдаж арай дээрдсэн.
мөн яриваа, бөгс долоох гэж гутамшиг биш үү?
Яг үүрээд гарч харагдаач
tehnic terluu yawmaar yum shig bna uu
zowoo ..yadarsan hun l tend tuts taviv gejde bargiin zadarsan hun ch chadahgui shu ene zovlon yarij bga ni bol hudalaa tom tanil ariin haalgatai bj l tend tuts tavishude ..bid yamar temeg humuus uu ene eldev holboo..nertei nohduud bugd oorsdiho ashgiin toloo hudala hunii ner barij zovlon yarij yavdag..tom jishee ni baasan avgai bnshude terntei l ijil..
Энэ ТҮЦ-нд үнхээр ядарсан хүмүүс байдаг миний хувьд Зайсангийн оройд 3 жил зурагчин хийсэн 70 гаран настай Цэндээ гээд эмээ ыайдаг маш цайлган сэтгэлтэй зуны сардаа ТҮЦнээс олсон мөнгөөрөө өвлийн бэлтэл хийхээд хавар 5сар хүртэл амь зогоож амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ амьдардаг байсан. Зайсангийн оройд ТҮЦ ээ хуваагаад өргөж гаргхаас өөр яаж гаргах билээ.
Зайсан толгойг баячууд эрүүл газаргүй болгоо биздээ. Хятадад цагаан хэрмэн дээрээ ард иргэд нь чөлөөтэй түүц ажиллуулж болдог байхад нэг муу ядарсан иргэн зайсан дээр ганц түүц ажиллуулж болдоггүй байна. Хэрвээ нэг их хурлын гишүүний ээж түүц ажиллуулж байсан бол газрын албаныхан яаж ч чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Манайхан ядарсан ард түмнээ ялгаварлаж үзхээ болих хэрэгтэй.
Ард нь хогийн лалар инээгээд хуулиар тоглоод сууж байгаа ш дэээ хөөж зайлуулаачээ
бүү завааруулж эх орныг гутаа.хѳѳж явуул.тэнд бхгүй бол үх
Зөв .замыг нь чөлөөлж дугуйтай залуус явахад боломжтой болгох хэрэгтэй .
ТҮЦ-ээ үүрээд Зайсан толгойгоод авирсан ч гэх шиг, хачин юм бичих юм!
Ямар ч ажил зохиосон ч эсэргүүцэж хачин хачин юм ярьж, унаж татаж байдаг сонин ард түмнийг бий болгож засаг төрийн эсрэг турхирахыг ардчилал гэдэг юм!
Үүрээд гарахгүй өөр яаж гархий өөрөө хачин юм яриад бай. Би нүдэрээ харсийшүү хуваагад хэсэг хэсэгээр нь үүрээд гаргдаг.
Ядарсан хүмүүс бдаг нь үнэн биз. Eр нь та муусайн оркууд ирж хотынхныг үймүүлж ийм бдалд оруулж бгаа биз дэ. Зайсангаар дүүрэн үмхий баастай байшингаа бариад
хүмүүсийг хөдөлмөрлөх газаргүй болгоод. Тэр хүнд сурталтай балиар хүнээ боддогүй шалзнууд ажлаа өгөө. 70 настай хүн хөдөлмөр эрхэлж амь зуулгаа болгож бхад болиорой та нар.
Манай зарим сэтгvvлчид заримдаа галзуу хvний едрийн тэмдэглэл шиг юм бичих юм. Яаж шvv хавтас авсан юм бол. Хегжлийн бэрхшээлтэй хvvхэд нь тэр том ТVЦ- ийг vvрээд ЗАЙСАН ТОЛГОЙ дээр авааччихсан юм бол. Хэрвээ тэр vнэн бол монголын бvvхэл дэлхийн гайхамшиг болно биз дээ.
Хууль бус асуудлыг дэврээж байхаа болих хэрэгтэй. Түц үүрэнд дайсанд гарсан хүн аймаар хүчтэй хөдөлмөрийн чадвартай гэсэн үг биш үү
Заавал зайсанд түц ажиллуулахдаа яахавдээ. Даварчих юм.
Зайсангаар дүүрэн барилга барьсан хөдөөний оркоо болиулчаад олон юм яриарай малаа. Мал ч чамаас дээр бх шүү.
2hvvhdtei emee gd bgan bishv neg n tvze vvrch bgad nuruuga gemteej gemteld hewtsen bna nugu harh hvngvi gerte hugjlin berhsheeltei gd bgan bishv uuru unshsan yumaa sn oilgogvi bololtoi
Yu yariad bgaa avgai vee iim teneg malnuudaas aij bbal tor gej bh hereg alga
НЭГ АЙЛЫН ЭРХ АШГААС БОЛЖ НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХОХИРООХ ЁСТОЙ ЮУ. ГАЗАР МУНДСАН БИШ ЗААВАЛ ЗАЙСАН ТОЛГОЙН ОРОЙ ДЭЭР АМБААРАА БАРИХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ. ЕР НЬ ХАА САЙГҮЙ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВҮҮД БАЙХАД ЭНЭ ТҮЦ НЭРТЭЙ АМБААРУУДААС НИЙСЛЭЛ ХОТ БҮРМӨСӨН САЛАХ ХЭРЭГТЭЙ.
Нийслэл хот чам шиг хүн муутай хөдөөний оркоос салмаар бна за. Хотод шамбааралдаад та нар. Өвчин гэнгүүт хөдөө рүүгээ явцгаадаг юм бна лээ.
Нүүлгэсэн нь зөв шүү.Өдөр нь ундаа орой пиво зарна.Тэр хавийн хог цэвэрлэгээ ч хийчихгүй байж өчнөөн жил боллоо.Одоо болно битгий давар за!!!
нүүлгэсэн нь зөвөө зөв
Сэтгүүлч түц доторхи юмаа зөөснийг бичсэн бололтой газрын алба ажил үүргээ сайн хийдэг болж байгаа юм байна Удахгүй дархан цаазат богд уулынхаа амуудыг эзэлсэн хауснуудыг нураах юм байна гэж ойлголоо
Nuulgeh ni zuv blgui yahavdee arai dendchihsen yum bish uu
Нүүлгэсэн нь зөв. Одоо болно. Ер нь тэр ТҮЦнүүд их заваан харагддаг. 00ч бкү. Тэр хавийн хогоо цэвэрлэхгүй бөөн шээс баас. Ядаж бүгд нэгдээд орлого олж бгаа газраа цэвэрхэн блгаж чадкү бол хохино. Зардаг хогоо үүрч гаргаж болсон хүмүүс гарсан хогоо цэвэрлээд өөриймсөг бх хэрэгтэйшт. Чадкү бол цачага царайлаад зайлцгаа. Эхнээс нь тийшээ гаргахкү бх ёстой бсан юм. МХЕГ гэж ямарваа 1 завхарсан юмыг эхлээд байгуулагдаад суурьшаад эхлэхэд нь болиулкү. Заваарсан юм болсон хойно нь очиж сүржигнээд юмаа бас. Мэдкү биш мэдэж л бгаа. Бүгдийг нь хуулийн дагуу хөөгөөд явуул. Харин хэн нэгний ТҮЦ үлдвэл бөөн хэл ам болно шүү.
хүн амьдархын төлөө зүтгэж бна газрын албаныханд хийх ажил их баймаар юм ядарсан ард болхоор түц тавих газар олдохгүй хятад болон хэдэн баячууд болхоор уул ус газар нутаг яаж ч ухаж бсан чөлөөтэй байдаг биз дээ тэдэнтэйгээ очиж тэмцмээр юмаа
ҮНЭХЭЭР ЯДАРСАН АМЬДРАХ АРГАА ОЛЖ ЯДАЖ БАЙГАА ХҮНИЙГ ДЭМЖЭЭД ЗАХИРАМЖ ЖУРМЫН ДАГУУ БОЛГООД ЦЭВЭРХЭН ҮЗЭМЖТЭЙ ТҮЦ БОЛГУУЛААД ЮМЫГ НЬ ЗАРУУЛААЧ ЭЭ. ИЙМ ҮЗВЭР .ҮЙЛЧИЛГЭЭ ХҮНДЭТГЭЛИЙН ГАЗАР ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД ТҮЦ ЗӨНДӨӨ Л БАЙДАГ БИО О ыг нь төлбөртэйгээр доор байрлуулж болно шдээ Хааж боож хүчэрхийлэх тэнэг коммунист зангаа болиоч ээ
харин тиймээ
Заавал зайсанд түц барих гэдэг сонин байна. Ядарсан гэхээр л дураараа авирлаж байх ёстой юм уу?
Shal hydlaa naadhig chin bolonjiin ail ajilyylj bsn 2.3 iim tyz ajilyyldag sh de medeh hymyts n bj l bn yadrsan hyn bsn bol hymyts ingej bizij uguhyy bitii hydal dyr esgeed bai
Байрлах ёстой зөвшөөрөлтэй газарт байрлах ёстой. Нийтийн эрх ашиг хотын соёл гэж нэг юм бна.
tutsiig buulgah heregtei oir orchinoo bohirduulna dotroo sheej baana hogooil zadgai hayna shono arhi zarna 25r emiin sangiin tutsuud arhi zaraad bdag yum bilee
tutsuudiig buulgah heregtei shuu
tor tomor nuuree haruulah ni zov hen durtai ni end tend ambaar bariad ym zaraad bval ene hot chin hogiin sav bolloo
Бадам эа ер нь нийслэлийн газрын албаныхан бол түүнээс илүү ялзарсан газар шүү тэд зөвхөн мөнгөтэй томчуудад үйлчилдэг мөнгөөр биесээ янзлаад явдаг хүмүүс нэг их газрын алба гэсэн нүсэр том
zaisangiin oroi deer emgen tuts ajluullaa yu. ih l tanil tal ariin haalgatai hun l hiine shd
Сэтгүүлч гуай минь нэг хүний эрх ашиг ч чухал нийтийн эрх ашигч бүр их чухал. Тийм их санаа зовоод байгаа чинь үнэн бол тэр ТҮЦ-ийг нь өөр аятайхан газар тавих зөвшөөрөл хөөцөлдөөд өгөөч дээ. Зүгээр нэг пиар хийх гэж ийм утгагүй юм бичихээ боль. Чи тэр сүйрлээ гээд байгаа гэр бүлийнхээ төлөө цаас эрээчхээс өөр юү хийсэн юм.
Чи сэтгүүч хүний хувьд Зайсангийн орой дээр нэг тийм амбаар байх нь хир зохимжтой вэ нэг бодоод үз дээ.
Үүрсэнч бай үгүй ч бай гаргасан нь үнэн байж харин муу муудаа муна гадсандаа гэгчээр юм болж зөвшөөрөлгүй хаус уулын ам бүхлээр нь авсанаа зайлуулчвал энэ нэг муу бор амбаар өөрөө нүүгээл явна ямар сая доллорын амбаар биш зарим нь сая доллороор амбаар бариулсанаа ярьж байсан цаг саяхан санагдах юм ш
BUR AMAR YUM BOLOHNEE , BUULGA SAIN BN.
Хууль дүрэм зөрчигчдийг эвийлэн хаацайлах утгатай нийтлэл бичихээсээ ичих хэрэгтэй
Түц үүдийг бүгдийг нь цэгцэлж хурааж эзэнд нь буцааж өг хотыг өнгө үзэмж баас тээсээр дүүргэж байгаа шүү энэ олон мянган түц
Зайсангийн оройд энгийн иргэн ТҮЦ ажиллуулах боломжгүй ард нь нэгэн эрхэм байгаа биз. Ер нь ядарсан гээд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг энэ мэтчилэн болиулах хэрэгтэй.Зайсан манай хотын бас нэг соёлын дурсгалт газар гадны зочид их ирдэг тийм учраас нүүлгэх нь зөв. Автобусны буудлуудаар байдаг ТҮЦ ийг буулгах хэрэгтэй, ажиллуулдаг хүмүүс нь хаана бие засаж гараа угаадаг юум болоо гэж бодогддог шүү.(дотроо гэж сонссон) бөөн өвчин тараагч нар.
Энэ хотын гудамжаар тавьсан ТҮЦ д бүгд эрх мэдэлт томчуудынх эд чтхь ТҮЦ хүртэд тавьж түрээс идэж баяжиж бна
Бүх ТҮЦ-ийг хураая
Заа ядраагүй хэн байгаа юм. Тэглээ гээд зөвшөөрөлгүй газар ТҮЦ ажиллуулах ёстой юм уу? Хүн бүр хуулиа дагаж байж улс орон чинь хөгжинө биз дээ. Энэ олон ТҮЦ-г одоо буулгах цаг нь болсон. Улаанбаатар хотоо цэвэрхэн байлгамаар л байна ш дээ.
ТҮЦ-г зайлуул. Явган хүний зам дээр зайгүй өрчихсөн, араар нь баас,шээс,нус цэр,бөөлжис дүүрчихсэн, бохир орчин. Тийм амжиргааны эх үүсвэр болгодог юм бол бохир заваан орчиноо өдөр бүр цэвэрлээд байж болно доо. Нэг л их хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг,тунирхсан айлгасан хүмүүс. Ер нь ТҮЦ-ний жинхэнэ эзэд нь ч амьдаралаа арай хийж авч яваа ядарсан хүмүүс биш дээ.
Zambraagui olon tuts ene tend baih ni hotin ongo uzemjind taarahgui, ter hunii hen ni yamar bolohgui baina eroosoo ch hamaagui . Uls uuniig bugdiig ooroo zohitsuulah estoi ter hund ni tuslah ch umuu. Tehees hussen hun bolgon durtai gazraa bairiad baij bolohgui, huuli durem zohion baiguulalt baih estoi. Ene uzegdel chin yaag hodooos humuus Hotod orj irenguute durtai gazraa buugad geree baridagtai adil, bugdiig ni ter gazraas ni nuulgeh heregtei hervee uls l um bol huuli durem, zohion baiguulalt baih estoi
Зайлцан тэнэг гар вэ гохь нь
Багшийн дээдийн туннелийн хавьд байгаа ТҮЦүүдийг цэгцлээд өгөөч бүгдийг нь нүүлгээд өгөөч хэнд ч хэрэггүй хүнсний бүтээгдхүүн зардаг хотын төвийг хогийн цэг болгоод байна сайхан цэвэрхэн хотод амьдармаар байна хэдхэн хүний амьдралаас болж хотын төв тэр аяараа хогонд дарагдаж болохгүй биз дээ хотын захиргаа ажлаа хиймээр юм
Түц ны оронд жорлон бариачээ үхрүүдээ
davarchihsan orkuud shuuu
Зөв ш дээ. Өнгө үзэмж муутай ТҮЦ-ийг журамлах л хэрэгтэй
ТӨРИЙГ ТОНОСОН ХУЛГАЙЧУУДАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ ХОНОГИЙН ХООЛОО ЗАЛГУУЛЖ ЯВАА ЯДАРСАН ИРГЭНЭЭ ДЭЭРЭЛХЭНЭ. ТҮШМЭЛ ДҮР ЭСГЭСЭН АРЧААГҮЙ НОВШНУУД. . ХУДАЛДАН АВАГЧ НЬ БАЙГАА БОЛ ХААНА ТҮЦ БАЙХЫГ ТӨР ЗААГААД ЯАХАВ. СУЛ ДОРОЙ ТӨР ИРГЭНЭЭ ДАРАМТЛАЖ ОРШИХ ЮМ ДАА
Энэ ТҮЦ гэдэг чинь жиоийн л нэг иргэн ажиллуулаад амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Тэр үйлчилгээ тэнд хэрэгтэй байгаа учио энэ ТҮЦ ажиллаад байна. Хэрэв байх шаардлагагүй гэдгийг түшмэдүүд биш худалдан авагч, үйлчүллэгчид зах зээлийн зарчмаар л шийднэ шүү дээ. Оронд нь нэг эрх мэдэлтэн түшмэл өөрийн ордноо барих байх даа
Энэ ТҮЦ гэдэг чинь жиоийн л нэг иргэн ажиллуулаад амьдралаа залгуулж байгаа шүү дээ. Тэр үйлчилгээ тэнд хэрэгтэй байгаа учио энэ ТҮЦ ажиллаад байна. Хэрэв байх шаардлагагүй гэдгийг түшмэдүүд биш худалдан авагч, үйлчүллэгчид зах зээлийн зарчмаар л шийднэ шүү дээ. Оронд нь нэг эрх мэдэлтэн түшмэл өөрийн ордноо барих байх даа
Хүмүүс нийтийн эрх ашгийг хүндэтгэн, хууль журмаа баримтлах хэрэгтэй. Энд тэнд хог, шээсний тойруулга болсон бүх түцийг журамлах хэрэгтэй.
Зайсан хилл баригдаж баас шээснээс салсан. Хүүхэд хөгшид цэвэр газар сууж тоглож сайхан байна
orchin tsagiin Garidmagnai yumuu xaishaan tuts uurdeg
Хөдөөний угшилтай дарга захиралууд эм хүнийг бол дороо оруулчих санаатай эр хүнийг нь бол холгочих санаатай дээшээ аймаар бялдууч лоошоо аймаар худалч ийм л хүмүүс байдгийн байналээ…сургууль эмч багш дүүргүүд гүйэ ер нь хөдөөний угшилтай л бол ер нь малын бөгс боов харж хачиганд хазуулаад ухааны далд хомсдолтой шүү …..
Haana l bol haama baidag 1 hvnii erh ashgaas niitiin erh ashig gej bdag shvv dee
Өрөвдүүлэх тактик. Бид их хотын соёл дор амьдрах хэрэгтэй.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хот нүүр царайгаа бодоод ТҮЦ-ийг нь буулгасан юм бол энэ айлд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй, ядарсан хүний амдралыг юман чинээ тоодоггүй дарга нарт харуцлага тооц, ямар муухай хүмүүс вэ, хот шиг баян газарт нэг муу ядарсан айлын амьжиргааны эх үүсвэрийг салгасандаа хангалттай мөнгө өгөөд тэр ТҮЦ-ийг нь өөр нэг боломжтой газар тавиад өгөхөд юу байхав дээ, ажил хийхэд хүний төлөө сэтгэл их чухал шүү
Нүүлгэх нь зөв шийдвэр
Za hutsaa huts. Uvchtei ch geh shig, tsus harvasan ch geh shig.
Huuli durmee daga. 1 raa Zaisangiin oroid TUTS baridag hen be ter ail.
Tegeed l neeh uvchin zovlongooroo dalimduulj soliordiin.
Huts huts huts zaa. Hohi n
Хууль дүрмээ л барих хэрэгтэй. Монголын ардчилал арай дэндэж байна
Яг ТҮЦ-ны охид кино шиг
Нэг айл чухал юм уу…нийтийн эрх ашиг чухал юм у
bolildoo huurhii hugshin eme tend uwliin hvitend shunjin suuj aarts haluun tsai zardag baisan toglom togluul arai gej tvtstei bolson ymshig bna le bidnar manai naizuud neg heseg bainga ochij daruulahgvi gej aarts tsaig n ajil bolgoj uchij awaj uudag baila huurhii bie haa hul garna uwduud l baidag ym bna le odo bol buur hetsvvdej baiga ym bndaa
Delhiin.buh.gazar.l.baidag.