Үндэсний статисткийн хороо (ҮСХ)-оос жил улирлаар иргэдийн сарын дундаж цалинг бодож гарган олон нийтэд мэдээлдэг уламжлалтай. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн аж ахуйн нэгж, иргэдийн тоон дээр тулгуурлан энэ оны хоёрдугаар улирлын сарын дундаж цалинг наймдугаар сард бодож гаргажээ. Түүнийг  дэлгэрэнгүйгээр нь авч үзье.

Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т  энэ оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид НДШ төлжээ. Шимтгэл төлөгчдийн 67.4 мянга нь 320000 төгрөг хүртэл, 89.1  мянга нь 320001-500000 төгрөг, 209.1  мянга нь 500001-900000 төгрөг, 148.7  мянга нь 900001-1300000 төгрөг, 42.0  мянга нь 1300001-1500000 төгрөг, 119.6  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай юм байна.

Салбараар  нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн өндөр 2.6 сая төгрөг байна. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага гарчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6 мянган төгрөгөөр (2018 оны дөрөвдүгээр улирал) өссөн байна.

Сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 780.8 мянган төгрөг, зүүн бүсэд 883.9 мянган төгрөг, хангайн бүсэд 978.0 мянган төгрөг, төвийн бүсэд 1.0 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 157.5-380.4 мянган төгрөгөөр бага байна.  Улаанбаатар хотод сарын дундаж цалин  1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.4 мянган төгрөгөөр их гарчээ.

Нийт даатгуулагчдын 100.3 мянга нь боловсролын , 82.3  мянга нь бөөний болон жижиглэн худалдаа: машин, мотоциклийн засвар үйлчилгээнд ажилладаг. Мөн 71.7  мянга нь  боловсруулах үйлдвэрлэлд, 46.7 мянга нь барилга дээр, 42.9 мянга нь эрүүл мэнд ба нийгмийн халамжийн салбарт, 40.7  мянга нь уул, уурхай олборлолтын салбарт  ажилладаг гээд нарийвчлан гаргажээ. НДЕГ-ын НДШ төлөлтийн 2019 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 675 мянга 900 ажиллагчдын медиан цалин нь 842.9 мянган төгрөг гарсан байна.

НДШ төлсөн 675 мянга 900 иргэнээс сарын дундаж 1,2 сая төгрөгөөс доогуур цалинг 514 мянга 500 орчим иргэн авдаг юм байна. Харин 161 мянга 200 орчим иргэн 1,2 сааас дээш төгрөгийн цалин авч байна. Цалин авч НДШ төлж байгаа ажиллагчдаас ойролцоогоор долоон (676 мянга) хүний тав (514 мянга) нь  сарын дунджаас доогуур цалин авч байна. Цалин гэдэг бол эдүгээ амин зуулганы эх үүсвэр билээ. Тэгвэл эдүгээ цөөнх нь хангалуун (өндөр цалинтай) амьдардаг. Харин үнэмлэхүй олонх нь бага цалинтай урьдын адил амин зуулга  доогуур (“таргийн таван ямаатай”, “чөдрийн ганц морьтой) хэвээрээ амьдарч байгаа бололтой. Цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс нэмнэ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн