Хятадын Спортын улсын газраас Олимпийн наадамд бэлтгэж байгаа бүх тамирчиндаа Оросын “Дээгүүрх хөдөлгөөн” киног үзүүлэхийг үүрэг болгожээ.
Кино прокатлагч “First Insight Production” компанийн ерөнхий захирал Дэн Лэигийн хэлснээр Хятадын сагсан бөмбөгчин, өдгөө Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн болсон Яо Мин энэ киног Дэлхийн цомын тэмцээний өмнө тамирчдад үзүүлэхийг санал болгосонтой холбоотой гэнэ.
Энэ саналыг авч хэлэлцсэний дараа Олимпийн наадамд бэлтгэж байгаа хүн бүр энэ киног үзэх ёстой гэсэн зааварчилгаа гаргасан байна. Саяхан болсон сагсан бөмбөгийн ДАШТ-д Хятадын шигшээ баг нэгдүгээр хэсгээс гарч чадалгүй 24 дүгээр байр эзэлсэн юм.
Эх сурвалж: russian.rt.com