Өнөөдөр иргэн Т.Энхсайхан дараах мэдээллийг хийлээ. Тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэдэгдлийг эх сурвалж болгон хүргэж байна. Тэрээр хэлэхдээ,
“ЦЕГ-ийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах байцаагч Ч.Ойдов болон түүний эхнэр М.Мөнхшүр нар нь цагдаагийн байгууллагад Хуульзүйн сайд Ц.Нямдоржоор дамжин орж ирсэн бөгөөд түүний төрсөн дүүгийн хүүхэд М.Мөнхшүр болон түүний нөхөр Ч.Ойдов нар нь ЦЕГ-т ахлах албан тушаал дээр ажилладаг. Сая гурван долоо хоногийн өмнө хятадуудаас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө хэмээн 30 сая төгрөгний хахууль авч газар дээрээ нотлох баримттай АТГ-т Ч.Ойдов баригдсан байна.
27 настай ЦЕГ-ийн ахлах байцаагч Ч.Ойдов зөвхөн 30 сая төгрөгний бус нийт 500 сая төгрөгний 10 удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгт холбогдсон боловч өнөөдөр ЦЕГ-т хууль сахиулан сууж байна. Түүний энэ бусармаг үйлдлийг нуун дарагдуулахын тулд сэтгүүлч нарт 3-5 сая төгрөг өгсөн талаар иргэн Т.Энхсайхан хэллээ.
Мөн ЦЕГ-ын хэвлэлийн албаны мэргэжилтэн, Ч.Ойдовын эхнэр М.Мөнхшүр нь сэтгүүлч нарт 3-5 сая төгрөг тарааж мэдээллийг хаасан. Баттай эх сурвалжийн хэлж байгаагаар, Ч.Ойдов тухайн үед гэмт хэрэгт холбогдоод 24 цагийн дараа суллагдсан гэлээ. Тэд цагдаагийн байгууллагад олон жил ажилласан ажилтнууд авч чаддаггүй цагдаагийн гавьяа, цагдаагийн алдар гэх шагналуудыг авсан бөгөөд Ц.Нямдорж сайдад мэдээлэл дамжуулдаг гэлээ. Мөн ЦЕГ-ын хэвлэлийн албан ажилладаг М.Мөнхшүр нь Ц.Нямдоржийн нөлөөллөөр ЦЕГ-т томилогдсон бөгөөд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын цагдаад баригдаад, өөрийгөө Ц.Нямдоржийн дүү байна хэмээн эсэргүүцэл үзүүлэн замын цагдаагийн албан хаагчийн нүүрийг самардсан байна.
Иймээс иргэн Т.Энхсайхан Монгол Улсын хууль үйлчилдэггүй атлаа хууль сахиулах байгууллагад ажиллаж буй нэг гэр бүлийн Ч.Ойдов болон М.Мөнхшүр нарт арга хэмжээ шаардан энэхүү мэдээллээ хийсэн байна.
3 comments
avilgal avsan hun shuud buudaj bno gesen huuli tai bolvol tna tegej l mgl ii n avilgal avdag uls hiamagdah bh da
bolor tsomd oruulchmaar shulegleed yum bicheed bsan huuhen munu
хулгайч урвагч нямдоржын хамсаатнууд адилхан л хулгайч урвагч ховдог муухай амьтад байгаа