Өчигдөр /2019.09.17/ Казахстаны нийслэл Нур-Султан хотод бөхийн төрлийн ДАШТ-ий эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлсэн. Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпын жин, 55, 72 кг-ын олимпын бус жингийн барилдаанд манай дөрвөн бөх барилдсанаас ганц эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа дагах барилдаанд үлдсэн.
Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялаад шилдэг 16-д Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан билээ. АНУ-ын Винчестер Туркийн Бедиха Гуныг ялсан тул дагах барилдаан хийх эрхтэй болсон. Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Кыргызстаны бөх, 2016 оны Оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надирова байв.
Манай бөх Надироваг эхний үед 10-0 оноогоор цэвэр яллаа.
Б.Болортуяа одоо хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдана.