2019-09-18 11:441min05

Шоколаданд умбаснаа гайхуулсан албан тушаалтан бүсгүйг огцруулжээ

1

Оросын Ульяновск мужийн IT корпорацийн удирдагч Светлана Опенышева “шоколадан ванн”-д орсноо олон нийтийн сүлжээгээр гайхуулснаасаа болж албан тушаалаасаа огцорч магадгүй болоод байна.

Бүсгүй “Инстаграм” хуудсандаа Азербайжаны нэгэн зочид буудалд нафталан буюу эмчилгээний нефть хэмээн бор өнгийн шингэнтэй ваннд орж байгаа зургаа тавьжээ. “Ийм их шоколад байхгүй л биз дээ” хэмээн фото зурагныхаа доор тавьсан тэрбээр удалгүй үүнийгээ устгасан байна.

Энэ эрх бүхий албан тушаалтны зургийг Ульяновск мужийн амбан захирагч Сергей Морозов үзээд бүсгүйн үйлдлийг “хачин жигтэй зан” гээд үйл ажиллагааг нь шалгах үүрэг өгчээ.

“Хүн илүү даруу амьдрах ёстой. Нээлттэй байх гэдэг нь ор хөнжлөө үзүүл гэсэн үг биш, асуудалд хэрхэн хандах юм. Миний шийдвэр бол албаны шалгалт явуулж, Опенышеваг халах явдал юм” гэж амбан захирагч мэдэгджээ.

Өнгөрсөн сард Оросын Эрхүү мужийн нэгэн эрх бүхий албан тушаалтан эмэгтэй үерт өртсөн бүсийн иргэдийг “тэнэг үхрүүд” гээд, амбан захирагч нь түүнийг Тулун руу ажиллах даалгавар өгсөнд гомдоллосныхоо төлөө огцорсон билээ.

Эх сурвалж: iz.ru