Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, пара пауэрлифтингийн төрөлд найман удаагийн рекорд, IPF буюу энгийн /эрүүл/ пауэрлтифтингийн төрөлд дөрвөн удаагийнх, нийт тив дэлхийн 12 рекордыг эзэмшдэг Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгоё.
ДУРДАЖ БАРАМГҮЙ ТҮҮНИЙ АМЖИЛТУУДААС:
МУГТ Э.Содномпилжээ энэ жилийн долдугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг өргөн түрүүлэхдээ дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгэхдээ тэрбээр өөрийнхөө өмнө нь эзэмшиж байсан дээд амжилтыг гурван кг-аар ахиулсан. Мөн таван өдрийн өмнө Монгол улсад зохиогдсон IPF төрлийн хэвтээ шахалтын Азийн АШТ-д түрүүлэхдээ 105 кг-д хүч сорьж 248 кг өргөн дэлхийн дээд амжилтыг ахин шинэчлэв.
2017 оноос хойш олон улсаас нийт 14 медаль авснаас хоёр нь л мөнгө бусад нь алт байгаа нь түүний амжилтыг тодхон харуулна. Тухайлбал,
-2017 оны Парагийн ДАШТ-ээс Азийн рекорд эвдэв. Мехико хотноо болж өнгөрсөн пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэхдээ Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоов. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн.
-2018 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд -107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж Алтан медаль.
-2018 онд Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д аваргалав. -105 кг-ын жинд IPF- ээс стандарт рекордыг 2016 онд 235кг гэж заасан бөгөөд хэн ч энэ жинд хүрч чадаагүй байсан юм. Харин Э.Содномпилжээ 2018 онд IPF raw classic bench press ДАШТ нь орж -105кг жинд 1 дэх оролт 232.5кг, 2 дахь оролт 237.5 кг, 3 дахь оролтыг 242.5кг -ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж, дэлхийн рекорд эзэмшив.
-Япон улсын Китакюүшюү хот Пара пауэрлифтингийн Азийн АШТ-д аваргалав. Уг тэмцээнд -107 кг-ын жинд өрсөлдөж 239кг өргөж /Түүний өмнө нь эзэмшиж байсан азийн рекорд 235кг/ өөрийн эзэмшдэг Ази тивийн рекордоо 4кг-р ахиулав. Алтан медаль хүртлээ.
-2018 онд Жакартад Азийн наадамд Ирантай өрсөлдөж 244 кг өргөж Ази тивийн рекордыг 5 кг, дэлхийн рекордыг 1 кг, Азийн наадмын рекордыг 12.325 кг-аар эвдсэн. Азийн наадмын рекордыг олимп шиг дөрвөн жилд нэг удаа л эвдэх боломжтой байдаг.
-2019 онд IPF-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв. Энэ тэмцээн дээр “IPF буюу энгийн төрөлд парагийн тамирчин орж ирээд байна, парагийн тамирчин бид нараас илүү, тэмцээн уралдаан ч илүү зохиогддог” гэх хэл ам гарч, холбооноос классик про тамирчин оруулснаар мөнгөн медаль хүртэж байв.
-2019 онд парагийн ДАШТ-д оролцож алтан медаль /уг амжилтыг дээр дэлгэрэнгүй дурдсан/
Түүний энэ амжилтуудыг энэ есдүгээр сард “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэж авлаа.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛНЫ ШАЛГУУР БҮРЭН ХАНГАСАН
Өнөөдөр ч Э.Содномпилжээ эх орныхоо нэрийг дуурсгахаар Испани улсыг зориод байна. Есдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад болох “Bench press” пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор, ААШТ-ээс шууд дараагийн тэмцээнээ зорьсон нь энэ.
Зогсохгүй бэлдэж, тууштай хөдөлмөрлөж буй түүний амжилтыг өнөөдөр төр засаг нь “харахгүй” тийм харалган эсвэл хайхрахгүй тийм сэтгэлгүй юу, үнэлж харах цаг нь аргагүй болж. 2016 оны Риогийн олимпоос ирэхэд нь түүний энгэрийг бусад тамирчдын адил “Монгол улсын гавьяат тамирчин” цол тэмдгээр мялааж байв. Гэтэл үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэр Монгол улсаас хамгийн олон удаа олон улсын болоод дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож, тэр бүртээ эх орондоо хоосонгүй ирсэн гэхэд буруудахгүй.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ТЭМДЭГ ОЛГОХ ШАЛГУУРТ: Ард түмнийхээ төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан, тив дэлхийд улсынхаа нэрийг дуурсгасан хүмүүст олгоно гэж заажээ.
Энэ шалгуурт нийцэхийн дээдээр нийцэж гэдгийг дээр дурдсан амжилтуудаас харж болохоор. Жүдо, боксын салбарынхны хөлс, хөдөлмөрийг цаг алдалгүй үнэлж, Хөдөлмөрийн баатар цолыг харамгүй хайрладаг шигээ хоёрхон жилийн хугацаанд тив дэлхийн 12 рекорд эзэмшиж, 14 медаль хүртсэн Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цолыг нь олгож өгөхийг Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүндэтгэн хүсэв.
21 comments
Demjij bna
eniig l avraga gehgvi uym bol oor uyg avraga geh uym
Энэ чинь para шүү дээ Олимпийн их наадмаас медаль авсан тамирчид Баатар болоогүй байхад бүтэхгүйээ
para gheer abdgui umuu.buudlagiin olimpiin medaltan hodolmoriin baatar bolson bh shuu
olimpoos alt avchraad neg mor chingisiin odontoi n vug avchih hergtei bhoo
anh odnomfiljee dund zergiin bietei eejteigee amidrdag zaluu baican ter ued dongoj ehelj favorlftimgeer hicheelllj ehlj baican baihdaa ter mani huniig sportoor hicheellee gej zagnaj bui humuuc baisniig canaj bn ter ued Codnomfeljee nadtai taaraldaad humuuc namaig uguicgej shuujleed bn yahav gehed ni mini duu bitgii ter humuuciig conc ooriinhoo zamaar ll yv zorilogodoo hur gej helj baij bilee duudee bayr hurgie hodolmoriin baatar bolooroi gej erooe
АТААРХСАН НОВШОО ХҮНЭЭ ЯЛГАВЛАН ГАДУУРХГҮЙ БИЗДЭЭ ХЭН ОЛИМПООС МЕДАЛЬ АВААД 12УДАА РЕКОРД ХИЙГЭЭД ГЕННИСИЙН НОМОНД БИЧИГДЧИХЭЭД АВААГҮЙ ХЭН БНАА ЭНЭ ТАМИРЧИН ХОШОЙ ДЭЛХИЙН АВРАГА БҮГДИЙГ БИЧИЖ БАРАХГҮЙ АМЖИЛТЫГ НЬ ЧИ МЖЖ ХАТСАН БААСАА ДҮЛЭЭД ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ЧАЦАГ БНА ДАА
Паралимп гэдэг юм Манай гаригийн спортын хамгийн том наадам бол Олимп шүү.Пара бол тусдаа УИХ сонгуулийн дараа ДИТХ сонгуультай харьцуулж болно юм үнэнээрээ байх сайхан шүү
НАРКА солиотоо энэ чинь олимд ордог төрөл өсдөндөө шээс алдаж бнаа яанхан чинь чамайг мэднэ шдээ
Үүлийн баатарыг хураагаад энэ хүнд өгчих
НАРКА ЧИ ЭРҮҮЛ ҮҮ? ИЙМ ЮМНУУД ЯАЖ ХОРВООГИЙН ТООС ХӨДӨЛГӨЖ ЯВЖ БНАА НҮГЭЛ ЧАМАЙГТОЙРОХГҮЙ
Амжилт хүсэе. Мундаг шүү…
2020 оны олимпоос ямар нэгэн медаль авах байх тэгэхээр нь өгөх баыхаа
Мундаг тамирчин өгнөө өгнө жоохон тэвчээртэй бай мэдэж л байгаа. Харин энэ мэддэг дүртэй юм бичдэг хүмүүс жоохон амаа тат ( Ж- нь Нарка )
Үнэнхүү Төөгий
За больж үз, үхсэнийх нь хөдөлмөрийн баатар вэ? Пара буюу хөгжлийн бэрхшээлтэй цөөн хүмүүс дотор ийм амжилт гаргачаад балайраад байж болохгүй. Ядаж олимпийн төрөл бол хамаа алга.ЭНЭ ИНГЭЖ БИЧИЖ БАЙГ…Тэрэтэй тэргүй дээд шагналыг нь өгөх нь тодорхой …Ийм мэдлэггүй .. боловсролгүй … тэнэг юмтай юу ярих вэ ?
Таны өмнөөс ичиж байна ямар усан тэнэг ээ мэдэхгүй. Ёстой хөдөлмөрийн баатар хүн.одоо болж цол өгөөгүй яваа төрийн тэргүүнийг гайхаад л байна бас оюуны хомсдолтой юм болов уу
Үнэнхүү Төөгий
За больж үз, үхсэнийх нь хөдөлмөрийн баатар вэ? Пара буюу хөгжлийн бэрхшээлтэй цөөн хүмүүс дотор ийм амжилт гаргачаад балайраад байж болохгүй. Ядаж олимпийн төрөл бол хамаа алга.ЭНЭ ИНГЭЖ БИЧИЖ БАЙГ…Тэрэтэй тэргүй дээд шагналыг нь өгөх нь тодорхой …Ийм мэдлэггүй .. боловсролгүй … тэнэг юмтай юу ярих вэ ?
guij bish guydnaa hugshoon.chamd ih bolomj bga.chinii ih avyasiig hen ch bulaahgui
:Дэмжиж байна. Цаг нь болсон
ene mundag huneer baharhaj demjih heregtei
Ёстой л нэг солиорол болно доо, энэ хүнд Хөдөлмөрийн баатар цол олгох юм бол. Ер нь Ерөнхийлөгч гуай нэг зориг гаргаад энэ их худлаа, массаар нь өгдөг одон медаль, бусад гялгар төмрүүд, янз бүрийн цол чимгүүдийг улсын хэмжээнд олгох журмыг цэгцлэх хэрэгтэй. Одоо бол газраас нэг чулуу аваад шидэхэд нэг бол ямар нэг приусын цонх харагч таардаг эсвэл алтан гадас зүүсэн хүний духан дээр унаж таараад байгаа. Ийм эргүү тэнэг юм байж болохгүй. Өвөөгийн маань 1985 онд авч байсан Алтангадас одон бол өвөөгийн маань улс орондоо өгсөн олон арван жилийн үнэн хүч, цуцашгүй, тууштай хөдөлмөрийн үнэлэмж байсан. Асар үнэтэй гавьяаны шагнал байлаа. Одоо бол шившиг. Ингэж одон, медаль, цолны үнэ хүнд унаж, утгаа алдах ёсгүй юм. Содномпэлжээ мундаг, тасархай, гэхдээ утгаа алдсан энэ муухай юманд энэ хүнийг хутгаад дэмий. Тэрний оронд энэ хүнд 2-3 тэрбум төгрөг л өгчих.