Монголын Жүдо бөхийн холбооны удирдлага болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо энэ  сарын 10-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. Ингэхдээ Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурлаар дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилохоор болжээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авах аж.

Монголын Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарын хувьд манай жүдогийн шилдэг тамчирдын нэг. Түүний гаргаж байсан амжилтуудаас цухас мэдээлбэл, тэрбээр 1998 онд Өмнөд Солонгосын Пусан хотод болсон Азийн наадмын жүдогийн 71 кг-ын жинд түрүүлж байв. Мөн 1997 онд Бельград хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73  кг-ын жинд хүрэл медалийн төлөө барилдаж улмаар шагналт тавдугаар байрт шалгарч байв. Мөн 1996, 1997 онд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн дэлхийн аварга цолыг хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин болж байсан юм.

Гэхдээ Х.Болдбаатар гавьяатын олимпоос авч чадаагүй медалийг түүний  шавь эх орондоо авч ирж чадсан. Тодруулбал, Монгол Улсын анхны олимпын аварга (2008), анхны хос медальтан, жүдоч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр түүний шавь бөгөөд тэрбээр шавиа олимпийн медальтан болсны дараа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн билээ.

Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасаглжуулагч Х.Болдбаатарын хувьд Риогийн олимпийн циклд БНХАУ-ын Жүдогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан юм. Тэгвэл гавьяат маань 2020 оны Токиогийн олимпид Монголын жүдогийн шигшээ багаа удирдан оролцох бөгөөд дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн