Ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээнийнхэн тун завгүй “хөдөлмөрлөж” байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг, улс төрийн намуудын ил далд сурталчилгаа тэдний ийн идэвхижүүлжээ. Үүнтэй зэрэгцэн фэйсбүүк, твиттерт олны инээдийг барж, дургүйг нь хүргэсэн сурталчилгаа тэнүүчилж байна. Ийм мессежийн нэг нь АН-ын зүгээс 2016 оны сонгуулийн үеэр дэгдсэн МАН-ын Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуйгийн ярьсан гэх маш нууц бичлэг буюу 60 тэрбумын тухай асуудал.
Сэдвийг дахин хөндөж байгаа АН-ын хувьд оны эхэнд болсон намын даргын дотоод сонгуульдаа нэр дэвшигч таван хүн тус бүр 250 сая төгрөг хураасан. Үүнээс хойш өрнөсөн АН-ын аймаг, нийслэл, сум дүүргийн намын даргын сонгуульд нэр дэвшигчид ч бүгд их хэмжээний мөнгийг халааснаасаа гаргаад байгаа.
Дээр нь хэдхэн хоногийн өмнө тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилсон толгойтой болгон АН-даа 3.8 тэрбум төгрөгийн дэнчин өгсөн гэдгийг олон нийтийн сүлжээнийхэн илрүүлж, хэдэн өдөр шуугисан. Үүнээс үүдэн “Төрөөс хулгайлсан мөнгөөрөө төрийг худалдан авах болов. Ядарсан улс орныг минь яасан ч их дээрэлхдэг юм бэ?!” гэсэн хэлц үг тархаад байгаа юм.
Үнэн хэрэгтээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан хураасан АН-ын дотоод “авлига”-ын нийлбэр дүнгийн дэргэд 2016 оны УИХ-ын сонгуулийн үед дэгдсэн МАН-ын 60 тэрбум юу ч биш аж. Хэн ч үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж бас намын сурталчилгаанд “үнэнчээр зүтгэж” болно. Гэхдээ АН-ынхан хэтэрхий “цагаан” царайлж байгаад өөрсдийнхөө төрийг худалдаж авах бэлтгэл, авлигын хэмжээгээ нийтэд ил цагаан зарлачихаж байгаа нь тоогүй.
1 comment
Yadaj naad niitlelshuu bichsen hun n neree tavihaas ch ichee shiv. 60 terbum chine zovhon luivardahiin ehleliin tolbor tegeed etriigee 4 jild 1000 dahin osgoj avna shuu dee ta nar ichij amidrah heregtei