Энэ оны хоёрдугаар сард Монгол улсын гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсан хэрэг гарсан. Түүнийг Авлигатай тэмцэх газраас Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулах үеэр ийм хэрэг болсон байдаг.
Эх сурвалжууд түүнийг амиа хорлосон хэмээн мэдээлж байсан бөгөөд Прокуророос түүнийг суллахаар тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрбээр амь насаа алдсан байсан юм.
Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас долоон сарын турш шалгалтын ажиллагаа явуулж, шалгалтаар Л.Бямбаа агсны үхэлд гадны нөлөө илрээгүй тул хэргийг хаасан гэдгийг эх сурвалж мэдээлэв.