удалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрөгч гуравдугаар сарын 5-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчилсан байдаг.
Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, өнгөрсөн зургаадугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокуророос Д.Эрдэнэбилэг нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. өрдөн байцаалтын явцад тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулж байгаад өнгөрөгч тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргаад байсан юм.
Энэ хугацаанд Д.Эрдэнэбилэгийн хууч өвчин сэдэрсэн тул эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсад зорчих шаардлага бий болсон хэмээн түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт хүргүүлж, улмаар хилийн хоригийг цуцалсан билээ. Ингээд Д.Эрдэнэбилэг өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсыг орхин гарсан гэх мэдээлэл бий.
Д.Эрдэнэбилэгийн гадаадад хийлгэж байгаа эмчилгээ дуусаагүй байгаа тул Монголд хараахан ирээгүй гэх мэдээлэл байна.
Харин түүнд холбогдох хавтаст хэргийг прокуророос албан ёсоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа ба хуульд зааснаар шүүх хурлын товыг хоёр долоо хоногийн дотор гаргах ёстой бөгөөд Д.Эрдэнэбилэг нарыг энэ сарын сүүлээр шүүх магадлалтай гэдгийг эх сурвалж мэдээллээ.