АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотын эмнэлэгт есдүгээр сарын 11-ний өдрийн 9:11 цагт 9.11 фунт /4.39 кг/ жинтэй Кристина Браун охин мэндэлжээ. Охиныг кесарево аргаар төрүүлсэн бөгөөд энэхүү ховор онцгой тохиолдлыг тус эмнэлгээс цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлажээ.
2001 оны есдүгээр сарын 11-нд Нью Йорк хот дахь дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг, Пентагоны байрыг Аль-Кайдагийн террористууд онгоцоор мөргөж, 3000 орчим хүний амь нас хохирсон аймшигт үйл явдал болж байсан билээ.
Тэгвэл дэлхийн түүхэнд “хар өдөр” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн тэр өдрөөс эрс тэс онцгой давхцал тохиож буйг охины ээж 18 жилийн дараах “ялалт” хэмээн бэлгэшээж сэтгэгдлээ илэрхийлжээ. Мөн дээрх эмнэлгийн координатор Рачел Лафлин “Би 38 жил ажиллахдаа ийм зүйл харж байсангүй. Энэ давхцал бяцхан охиныг онцгой хүн болгож байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
1 comment
howor genshu hucheer ter tsag mi utad toruulchhed