Анхны Ерөнхийлөгчийн зээ хүү хар тамхины хэргээр шийтгүүлжээ

2019-09-13 12:57
12

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Б, Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна.

Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээсэн юм.