Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн есдүгээр сарын 13

Өнөөдөр есдүгээр сарын 13-ны Баасан гараг. Энэ өдөр үнэхээр тийм муу өдөр гэж үү?

Энэ өдрөөс айдаг трискайдекафоби гэдэг эмгэг хүртэл байдаг. 13-ны баасан гарагийн талаар маш олон кино, ном зохиол байдаг тул бүгд үнэхээр энэ өдрийг муу өдөр гэж боддог. 13-ны Баасанд хүмүүс гадуур гарахаас айж, бизнес хийдэггүй, аялал зугаалгад явдаггүй, шопинг хийдэггүй тул энэ өдөр хүн төрөлхтөнд 800 сая долларын хохирол учруулдаг байна.

Үнэхээр муу өдөр эсэхийг хамтдаа авч үзэцгээе.

Букингемийн ордон Дэлхийн 2-р дайны үеэр энэ өдөр нуржээ

Цэргийн нууц баримтаас үзэхэд 1940 оны 9-р сарын 13-ны Баасанд Германы онгоц Букингемийн ордонд 5 бөмбөг хаяснаар ордон нуржээ. Азаар Эзэн хааны гэр бүл өөр газар байсан тул хэн ч хохироогүй байна.

13-ны Баасан гарагийн 13,30 цагт 13 настай хүүхэд аянгад цохиулсан

Англид болсон Lowestoft Seafront Air шоуны үеэр шүхэр барьж зогссон 13 настай хүүхдийн дээрээс аянга буужээ. Хүү мөрөндөө гэмтэл авч, хэд хоног эмнэлэгт хэвтсэн байна.

Costa Concordia хөлөг онгоц живсэн

 “Коста Конкордия” (Costa Concordia) хөлөг онгоц Италийн эрэг орчим 2012 оны 1-р сарын 13-нд живж, 32 хүн амиа алдсан юм.

Хар Баасан гарагт Австралид том түймэр гарсан

Австралийн түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй энэ явдал 1939 оны 1-р сарын 13-нд эхэлжээ. Ойн түймэр Виктори мужийг тэр чигээр нь хамарч, 700 байшин, 575 мянган га газар шатаж, 71 хүн амиа алджээ.

Онгоцны том осол гарсан

1972 оны 10-р сарын 13-нд хоёр том осол гарсан. Уругвайгаас Чили орж явсан  571 дүгээр рейс Андын нуруунд осолдож, сураггүй болсон. Ослоос 72 цагийн дараа 2 хүн олдож байв.

Яг тэр өдөр Оросын “Аэрофлот-217” онгоц газардах үедээ осолдож, 174 хүн амиа алдаж байв. Ослын шалтгаан одоо ч тодорхойгүй.

Бангладешт болсон эмгэнэл

1970 оны 11-р сарын 13-ны Баасанд Бангладеш улсад  Bhola хар салхи дайрч, цүнами үүсгэснээр 500 мянган хүн үхсэн түүхтэй. Мөн бэлчээр, тариан талбайны 90 хувь нь сүйдсэн юм. Үүнээс болж их өлсгөлөн болсон билээ.

Их Британийг сөгдүүлсэн компьютерын вирус гарсан

1989 оны 1-р сарын 13-нд Баасан гараг байлаа. Энэ өдөр Их Британийн бараг бүх компьютер вируст өртсөн. Азаар дэлхий дахинд тараагүй.

Гэхдээ 13-ны Баасан гарагт бас сайн үйл явдал ч олон болж байжээ.

1923 оны 7-р сарын 13-нд Холливуд төрөн гарсан.

Саран дээр ус олдлоо гэж НАСА мэдэгдсэн. (2009 оны 11-р сарын 13).

2004 оны 8-р сарын 13-нд Олимпын наадам эх орон Грек улсдаа эргэн морилсон.

1967 оны 10-р сарын 13-нд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Бейнс Жонсон ажилд авахдаа хүйсээр ялгаварлахыг хориглосон хууль баталсан.

1923 оны 7-р сарын 13-нд Монголын говиос анх үлэг гүрвэлийн өндөг олджээ.

1985 оны 9-р сарын 13-нд бидний хайртай Super Mario Bros. Японд төрсөн юм.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн