Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэл хотод 15329 бүртгэгдсэн нь 2829 нэгжээр буюу 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал,
– Хулгайлах гэмт хэрэг 28.7 хувь,
– дээрэмдэх гэмт хэрэг 42.1 хувь,
– хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг -16.1 хувиар тус тус буурсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Ийнхүү буурахад телекамерын хяналт, сар шинэ нэгдсэн арга хэмжээ, “1 хором” аян, эргүүл зэрэг арга хэмжээнээс гадна иргэдийн оролцоо ач холбогдолтой байгаа аж.