Хятадын баруун хойд хэсгийн Сиань хотын дунд шатны шүүхээс Лин Юаньзед хүүхэд хулгайлсан, хөнөөсөн хэргээр цаазын ял оноосон тухай “China Daily” сонинд мэдээлж байна. Шүүхээс гэмт хэрэгтний бүх өмчийг хураан авч, амиа алдсан хүүхдийн гэр бүлд нөхөн олговор олгохыг шаарджээ.

Лин Юаньзе нь 2018 оны тавдугаар сард хөршийнхөө есөн настай хүүг хулгайлан авч, цааш нь зарах гэж оролджээ. Гэвч хүү гэмт хэрэгтний хэлсэн үгнээс зөрж, эсэргүүцэл үзүүлсэн тул хөнөөсөн байна. Ингээд хүүг байшингийн дээвэр дээр нуужээ.

Хятадын хуулийн дагуу хүн хулгайлбал таван жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна. Хэрэв хулгайлагдсан хүнийг санаатайгаар хөнөөсөн бол цаазын ял оноодог байна.

Орчуулсан: Э.МӨНХЗАЯА

 

By updown

3 thoughts on “Хүүхэд хулгайлсан хятад иргэнд цаазын ял оноожээ”
  1. Энэ нь маш зөв. Хүүхэд хулгайлна гэдэг нь каннибализмын нэг хэлбэр. Ийм сэтгэхүйтэй адгуусуудаас салж байсан нь дээр

  2. бүх хөрөнгийг нь хураан авч хохирогчид нөхөн олговор болгон өгөх шийдвэр бас зөв. Ер нь бол иймэрхүү юмнуудыг цаазлах нь зөв ш дээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн