2019-09-10 15:231min03

Хүүхэд хулгайлсан хятад иргэнд цаазын ял оноожээ

china police

Хятадын баруун хойд хэсгийн Сиань хотын дунд шатны шүүхээс Лин Юаньзед хүүхэд хулгайлсан, хөнөөсөн хэргээр цаазын ял оноосон тухай “China Daily” сонинд мэдээлж байна. Шүүхээс гэмт хэрэгтний бүх өмчийг хураан авч, амиа алдсан хүүхдийн гэр бүлд нөхөн олговор олгохыг шаарджээ.

Лин Юаньзе нь 2018 оны тавдугаар сард хөршийнхөө есөн настай хүүг хулгайлан авч, цааш нь зарах гэж оролджээ. Гэвч хүү гэмт хэрэгтний хэлсэн үгнээс зөрж, эсэргүүцэл үзүүлсэн тул хөнөөсөн байна. Ингээд хүүг байшингийн дээвэр дээр нуужээ.

Хятадын хуулийн дагуу хүн хулгайлбал таван жилээс бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг байна. Хэрэв хулгайлагдсан хүнийг санаатайгаар хөнөөсөн бол цаазын ял оноодог байна.

Орчуулсан: Э.МӨНХЗАЯА