Ерөнхий боловсролын сургуульд шилжин суралцаж байгаа хүүхдүүдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа 1 жилээс дээш амьдарсан байх шалгуур тавьдаг нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл гэж Хүний эрхийн комисс үзсэн байна.
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу дүгнэлт гаргасан Хүний эрхийн үндэсний комисс энэ зөрчлийг арилгах шаардлагыг Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлжээ.
Энэхүү шаардлагыг Захирагчийн алба Нийслэлийн боловсролын газар биелүүлж, шилжин ирж буй сурагчдаас оршин суух газрын нотолгоо шаардахыг болиулах шийдвэр гаргасан байна.