Ус бол амьтай бүхний салшгүй хэсэг. Усгүйгээр дэлхий дээр амьдрал оршин тогтнох аргагүй билээ. Ургамал л гэхэд 90% уснаас бүрддэг бол насанд хүрсэн хүний биеийн 60-65% нь ус байдаг гэнэ.
Ус бие махбодын рН-ийн тэнцвэржилтийг хангахад чухал үүрэгтэйгээс гадна бодисын солилцоо, хоол боловсруулалтад ч үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бие махбод усгүйжих л юм бол ажиллагаа нь ямар нэгэн байдлаар доголддог гэсэн үг.
Усаар эмчлэх аргыг Эртний Энэтхэгээс еврейчүүд, ассири, египетчүүд ч хэрэглэдэг байжээ. Грекийн эмч Гиппократ л гэхэд хүйтэн болон бүлээн ус уух нарийн заавар гаргаж байв. Ерөнхийдөө эрүүл бие махбодод ус амьдралыг тэтгэхэд хэрэгтэй бол өвчтэй хүнд хоёр дахин их хэрэг болдог гэсэн үг.
Ус дараах өвчнүүдэд тустай. Үүнд:
1. Толгой өвдөх.
2. Биеэр шархирч өвдөх.
3. Зүрх судасны асуудал.
4. Зүрхний хэмнэл нэмэгдэх.
5. Унаж татах өвчин.
6. Цусан дахь өөх тос
7. Бронхит.
8. Сүрьеэ.
9. Менингит.
10. Бөөр, шээсний замын өвчин.
11. Огих.
12. Бөөлжилт.
13. Ходоодны шархлаа.
14. Суулгалт.
15. Шамбарам.
16. Чихрийн шижин.
17. Өтгөн хаталт.
18. Нүдний бүх төрлийн өвчин.
19. Умайн өвчлөл.
20. Сарын тэмдгийн эмгэг.
21. Чихний өвчлөл.
22. Хамар хоолойн асуудал.
Эмчлэх арга:
Усыг өглөө сэрсэн даруйдаа ууна. 160 мл-ээр дор хаяж 4 аягыг уух ёстой. Ингээд 45 минутын турш ямар нэгэн юм ууж идэхгүй. Үүний дараа хүссэн болгоноо идэж ууж болно. Өглөөний цайнаас хойш хоёр цагийн турш ямар нэгэн юм идэж, уух хориотой. Өглөө 4 аяга ус ууж чадахгүй байвал бага хэмжээгээр ууж, аажмаар нэмэгдүүлж болно.
Усаар зарим өвчнийг эмчлэх хугацаа:
1. Даралт ихсэх – 30 өдөр.
2. Ходоодны шарх – 10 өдөр.
3. Чихрийн шижин – 30 өдөр.
4. Өтгөн хаталт – 10 өдөр.
5. Хорт хавдар – 180 өдөр.
6. Үе мөчний өвчтэй хүмүүс энэ аргын эхний долоо хоногт 3 өдөр бариад хоёр дахь долоо хоногоос нь эхлэн өдөр бүр барих нь чухал.
Дээрх арга нь сөрөг үр дагаваргүй. Гэхдээ эмчилгээний эхний үед шээс ялгаралт эрс нэмэгдэнэ. Эмчилгээний дараа энэ дэглэмээ цаашид ч баримталбал сайн.
Эх сурвалж: lifter.com.ua
1 comment
Маш их таалагдсан амжилт хүсие