Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Э.Аззаяа, Б.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал хаалттай эхэллээ – updown.mn

Э.Аззаяа, Б.Баярсайхан нарын давж заалдах шатны шүүх хурал хаалттай эхэллээ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал /2019.05.09/ болсон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Э.Аззаяа нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэргийг мөн хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэсэн юм. Хэрэгт холбогдолтой бусад 19 хүнийг торгох шийтгэл ногдуулж, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон билээ.

Шүүгчдэгчдийн зүгээс давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн танхимд уг хурал болохоор товлогдсон юм. Шүүх хурал яг одоо хаалттай байдлаар эхэллээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн