Нялх хүүхэд юм ярьж чадахгүй ч өөрийн хэрэгцээг биеийн үйлдлээрээ мэдээлж чаддаг. Тиймээс эцэг эхчүүд нялх хүүхдийнхээ биеийн хэлийг юуны түрүүнд судалсан байх хэрэгтэй. Ингээд нийтлэг 6 биеийн хэлээс хүргэж байна.
1. Хүүхэд байнга хөлөөрөө ороо цохино.
Энэ үеэрээ хүүхэд хөгжилтэй байвал тоглохыг хүсч байна гэсэн үг. Харин ааштай байвал ямар нэгэн зүйл санааг нь зовоож байна.
2. Гараа атгана.
Хүүхэд өлссөн үедээ гараа атгадаг.
3. Хүүхэд чихэндээ хүрнэ.
Энэ нь хүүхэд тайван бус, бие муу байна гэсэн үг биш. Зүгээр л өөрийгөө чихтэй юм байна гэдгийг ойлгож байна гэсэн үг. Инээдтэй байна уу.
4. Хөлөө нугалан дээш татна.
Хөлөө гэдэс рүүгээ татаж байвал хоол боловсруулалтад нь асуудал үүссэн гэсэн үг.
5. Толгойгоороо ганхана.
Энэ нь хүүхдийг тайтгаруулж буй үйлдэл юм. Гэхдээ хүүхэд байнга толгойгоороо ганхаад байвал мэдрэлийн гаралтай асуудал байж болзошгүй тул хүүхдийн эмчид хандах хэрэгтэй.
6. Гараа сарвалзуулна.
Хүүхэд ямар нэгэн юмнаас айсан гэсэн үг. Магадгүй чанга чимээнд цочсон байж мэднэ.
Эх сурвалж: lifter.com.ua