ОХУ-ын БХЯ туршлагагтай дайчид, цэргийн мэргэжилтнүүдээс бүрдсэн цэргийн отрядыг Мозамбик руу илгээжээ. Португалийн сэтгүүлч Нуно Феликс Твиттер дэх хуудсаараа энэ мэдээг дамжуулсан бөгөөд мэдээнд ОХУ-ын цэрэг дайчдыг суулгасан онгоц тус улсын Муеда, Накала хоёр хотод буусан.

Эндээс цэргийн ажиллагаанд техникийн талаас хамтарч оролцох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд Мозамбикийн армийнхантай хамтран салан тусгаарлагч, эсэргүүцэгч лалын хэт даврагч бүлэглэлийнхнийг даралцах гэнэ хэмээн өгүүлжээ.

Мэдээг одоогоор албан ёсны эх сурвалжууд батлаагүй байгаа ч ч хойд хөршийн хэвлэлүүд нэлээд  мэдээлж байна. ОХУ, Мозамбик улсууд цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээг 2017 онд байгуулсан юм. Таван жилээр байгуулсан уг хамтын ажиллагааны гэрээ нь батлан хамгаалах, эрчим хүч зэрэг салбаруудыг хамарчээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн