Энэ оны зургаа, долдугаар сард Европын орнууд хэт халуун болсон. Үүний Францад 1435 хүн нас барсан. Зөвхөн зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 7-нд 567 хүн, долдугаар сарын 21-27-нд 868 хүн нас барсан, тэдний арав нь ажил үүргээ гүйцэтгэх үеэрээ нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Нас барсан хүмүүсийн тэн хагас орчим хувь нь 75-аас дээш насны иргэд байсан бөгөөд 2003 онд Европт хэт халж, Францад 14 мянган гаруй хүн нас барж байсан аж.
Өнгөрсөн зургадугаар сард агаарын температур урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр хэм буюу Цельсийн 46 хэм хүрсэн бөгөөд Парис 42.6 хэм хүрч халжээ. Тиймээс ихэнх нутагт түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг тогтоосон бөгөөд хэт халууны үеэр сургуулиуд болон олон нийтийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Их Британи, Бельги, Герман, Люксембург, Нидерланд зэрэг Европын бусад оронд ч мөн агаарын температур хамгийн өндөр хэмд хүрсэн боловч тэдгээр орон хэт халууны улмаас нас барсан хүмүүсийн талаарх албан ёсны тайлан мэдээг хараахан танилцуулаагүй байна.