ХЗХ дампууруулж, хамт ББСБ байгуулсан гадаадын иргэнийг залилсан М.Дэлгэрмаа хаана явна вэ?

Санхүүгийн зах зээлд 20 жил амжилттай ажиллаж, 22 орчим тэрбум төгрөг эргэлддэг байсан Монголын анхны ХЗХ болох Монкорд дампуураад удаж байна. Санхүүгийн луйвар явагдсан гэх үндэслэлээр хэргийг ЦЕГ-ын харьяа УМБГ шалгаж бөгөөд өнгөрсөн зунаас хойш мөрдөн байцаах ажиллагаа гацаанд орчихоод байна.

Энэ шалгалтын хэсэгт Санхүүгийн зохицуулах хороо ба Монкорд ХЗХ-ны ажилтнууд орсон бөгөөд мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын шалгалтын багт санхүүгийн дампуурлаа шалгуулж байгаа гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаагийн багийнхан багтсан нь хэрэг явдал үнэн зөвөөр шийдэгдэх үү гэсэн эргэлзээг хадгаламж эзэмшигчид нь төрүүлж эхэлжээ.

Нэр нь бараг брэнд болсон Монкорд үйл ажиллагаа нь доголдсоноос биш шунахай сэтгэлтнүүдийн нүдэнд өртөсөн нь өнөөдөр үүд хаалгаа барихад хүрсэн гэвэл үнэнд илүү дөхнө. Монкордыг дампуурлсан баг энэ үйл ажиллагааг эртнээс бэлдсэн байх магадлалтайг ч эх сурвалжууд хэлж байна. Хамгийн сүүлд удирдлагын багийг гартаа авсан М.Дэлгэрмаагийн багийнхан хоршооны хуулиар олгосон зарчмуудыг хатуу баримтлан ажиллаж байсан чадвартай, удирдагчдыг нь нэг нэгээр шахан зайлуулж, өөрсдийн хүнээ шингээж байсныг хохирогчид нь ярьж байгаа юм.

Монкорд Хадгаламж зээлийн хоршоог анх бизнес эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах үйлст хувь нэмрээ оруулах зорилгоор Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дэргэдэх Эдийн засгийн клубын банк санхүүгийн мэдлэгтэй 15 эмэгтэй байгуулж байжээ. Үүнээс хойш хороо үйл ажиллагаа тэлж, хамгийн сүүлд 3000-4000 иргэний 22 тэрбум төгрөг хадгалагдаж байсан юм.

Хоршоонд хадгаламж эзэмшигчид дээд тал нь 500, 600, 800 сая төгрөгийн хадгалуулж байжээ. Гэхдээ энэ хэмжээний хадгаламжтай хүний тоо цөөн. Тэдний зарим нь гадаадад байдаг хүүхдүүдийнхээ мөнгийг энд хадгалж байсан бөгөөд өнөөдөр үр хүүхэддээ юу хэлэх вэ гэдгээ мэдэхгүй шаналж суугаа аж. Мөн хадгаламж эзэмшигчдийн дунд олон тооны хүүхдүүд бий. Тус ХЗХ “Бяцхан зөгийн үүр” хадгаламж нээсэн учраас иргэд хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн. Өөрөөр хэлбэл хорооны удирдлагууд томчуудаас гадна хүүхдүүдийг ч залилчихаад сууж байна.

Хоршоог дампуурлын ирмэгт авчирсан хүн нь гүйцэтгэх захирал М.Дэлгэрмаа. Тэрээр 2002 оноос эхлэн Монкорд ХЗХ-нд няглан бодох, Ерөнхий нягтлан, дотоод хянагч, эрсдлийн шинжээч гэх мэт ажлыг хийж байгаад 2016 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм байна.

УМБГ хоршооны дампуурлын хэргийг шалгаж дуусгахын тулд Санхүүгийн зохицуулах хорооноос гарах санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээж байгаа гэдэг ч СЗХ энэ дүгнэлтээ хүргүүлэхгүй гацааж байгаа аж.

Өнөөдөр Монгол Улсад арилжааны банкы зээлийн хүү 17.8 хувьтай байгаа Харин Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай байна. Харин хоршооны хадгаламж эзэмшигчид нь нийгмийн гол цөм болсон дундаж давхаргынхан. Энэ давхаргыг ядуурал руу түлхсэн М.Дэлгэрмаа Цагдаагийн байгууллагад дан ганц ХЗХ-ны хэргээр шалгагдаагүй. Түүнд холбогдох эдийн засгийн гэмт хэрэг, залилангийн хэд хэдэн хавтаст хэрэг нээгдсэн байдаг юм байна.

Зата ХХК Ерөнхий ня-бо

Линч идэш Махони ХХК ня-бо

2002-2007 онд Ерөнхий ня-бо

2007-2013 онд Дотоод хянагч

2013-2016 онд санхүүгийн зөвлөх

2016-2018 оны 8 сар хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаа нь Монкордын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа БНСУ-ын иргэн Ван Чол Ху гэгчтэй танилцаж, Банк бус санхүүгийн байгууллага байгуулж ажиллахаар тохирч Ван Чол Ху гэгчээс нэг тэрбум төгрөг гаргуулсан юм байна.

Тэд хамтарч ажилласнаас хойш Солонгос иргэн мөнгө нь багасч байгааг хэлж М.Дэлгэрмаагаас тайлбар шаардсанаар түүний залилангийн бас нэг хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж эхэлжээ. М.Дэлгэрмаа Ван Чол Худ санхүүгийн тайлангаа 2.7 хувийн хүүгийн ашигтай гаргаж өгдөг, харин зээлээ 3.4 хувийн хүүтэй гаргадаг байсан нь илэрсэн юм байна.

2018 онд нээгдсэн Эрүүгийн хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа. М.Дэлгэрмаа Цагдаагийнхан 2018 оны наймдугаар сард М.Дэлгэрмааг Ганцхудагт хэсэг хугацаагаар саатуулж байгаад гаргажээ.

М.Дэлгэрмаад гадны иргэнтэй хамтран байгуулсан Банк бус санхүүгийн байгууллага бий. Бас түүнд Хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирлын эрх мэдэл байсан. Түүнд мөн хувийн аудит компани байсан бөгөөд “Фидус аудит” ХХК нэртэй энэ компани Монкорд ХЗХ-ны санхүүд аудит хийж байсан нь бүүр ч гайхалтай.

Эдийн засгийн ашиг олох, санхүүгийн хяналт шалгалт хийх эрх бүхий тамга атгасан ийм нэг хүн 3000-4000 хүний эрх ашгийг хохироож, луйвар хийж явахад үйл ажиллагааг нь хянан зохицуулж байх учиртай Санхүүгийн зохицуулах хороо хараагүй мэт, үзээгүй мэт, мэдээгүй мэт дүр эсгэж суусан нь харин сонин юм. ХЗХ дампууруулж, хамтран ББСБ байгуулсан гадаадын иргэнийг залилсан М.Дэлгэрмаа хаана явна вэ?

Н.Тунгалаг

5 thoughts on “ХЗХ дампууруулж, хамт ББСБ байгуулсан гадаадын иргэнийг залилсан М.Дэлгэрмаа хаана явна вэ?

  1. Зочин 2019-09-09 14:27 at 14:27

    Энэ хэрэг их л удаж байна, мөнгө нь хаашаа алга болсоныг нь шалгаж тогтоодог газар баймаар л юм, СЗХ ч яах вэ хөөрхийн даргаасаа авхуулаад мэргэжлийн ёс зүйгүй, чадваргүй, албан тушаалтайгаа зууралдсан нөхөд байж байгаад хоршоог өдий хүргэсэн байж. Үэтэл үүнийг нь шалгаад хаанаа яаж алдсаныг нь олоод гэм буруутай этгээдийг олчих чадвар хууль хяналтын байгууллагад баймаар л юм даа. Сэтгэл дутаж байна уу эсвэл нөлөөлөл байна уу???

    Хариулах
  2. Иргэн 2019-09-09 15:20 at 15:20

    Пээ, энэ хэрэг чинь одоо болтол шийдэгдээгүй юм уу? зүгээр болсон юм байх гэж бодсон чинь. Монкордын гишүүд ихэнх нь гайгүй боловсролтой, дундаж давхаргынхан байсан. Тэд нар нь Рита, Дэлгэрмаа нарыгаа арай ч араар тавьчих дүүрсэн луйварчид биш байлгүй дээ, олон жилийн хуримтлалыг маань мэдсээр байж ингээд идчихгүй байлгүй дээ гээд л явж байсан. Одоо үнэн төрхийг нь олж харж байгаа байлгүй дээ. Сүүлд Дэлгэрмаагийн луйвардсан олон сая төгрөгийг нь СЗХ ны дарга нь ч юмуу нэг нь өрөөндөө тэр гаднын хүнд бэлнээр нь өгөөд сууж байсныг хүмүүс ярьж байсан. Ийм ажиллагаа нөгөө гадаад (солонгос байж магадгүй) хүндээ ч сонин санагдсан шиг байна лээ, гаднын байгууллагын хүмүүсээс сонссон. СЗХ нь бэлэн мөнгө дамжуулдаг зуучлал хийдэг гээд их гайхсан байсан. Ийм хүмүүсийг шалгасан болов уу? Мөнгөө хадгалуулсан гишүүд нь л хэрэгтэн шиг мэдүүлэг өгөөд л, биднийг хохиролгүй гээд хуримтлалыг маань авах санаатай байна гээд л яваад байсан. АЙМААР юмаа, БИД ХААНА АМЬДРААД БАЙНАА.

    Хариулах
  3. Delgermaag shorond hii 2019-09-11 18:52 at 18:52

    Deerhi huntei sanal neg bna

    Хариулах
  4. нараа 2019-12-23 07:06 at 07:06

    миний 3 хүүхдийн мөнгө энэ хоршоонд бий. би энэ хоршоог дампууруулмааргүй байна. хараад байхад мөнгөө өсгөөд авчихсан, хэргээ бүтээсэн хүмүүс дампууруулахыг хүсээд энд тэнд юм бичээд мөнгөө тат, гээд байх шиг байна. тийм улсаас болж цагдаа дансыг нь хаачихаад үйл ажиллагаа н зогсоод байна.энэ хоршоо дампуурах нь тийм улсад л ашигтай. бидэн шиг хүүхдэдээ хэдэн төгрөг хийсэн улсад дампуурах нь ямар ч ашиггүй шүү. үйл ажиллагааг нь сайжируулж хэвийн болгохыг хүснэ.

    Хариулах
  5. зочин 2020-01-14 11:31 at 11:31

    Гол буруутан М.Дэлгэрмаа шоронд ороод гарсан гаргаж болохгүй байсан юм одоо шүүх шинэжилгээний хүрээлэнг луйвардлаа дараа нь шүүхийг луйвардах уу

    Хариулах

нараа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн