Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Увс: Хүүхдийн спортын наадамд 140 гаруй тамирчин оролцоно – updown.mn

Увс: Хүүхдийн спортын наадамд 140 гаруй тамирчин оролцоно

Хүүхдийн спортын VI наадам Улаанбаатар хотод энэ сарын 6-15-ны өдрүүдэд болох билээ. Тус наадамд Увс аймгаас оролцох 143 тамирчин 20 багш дасгалжуулагчдыг үдэх ёслолын ажиллагаа маршал Ю.Цэдэнбалын талбайд өчигдөр \2019-09-06\ өдөр болжээ.

Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, Аймгийн Тамгын газрын дарга С.Батжаргал, Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Амраа, Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Мягмарсүрэн БТСГ-ын дарга Б.Ганболд нар спортын наадамд аймгаа төлөөлөн оролцох тамирчидаа амжилт хүслээ. Үүнээс гадна Увс аймгийн тугийг Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Энхманлайд гардуулан өгөв.

Засгийн газрын 2018 оны 318 дугаар тогтоолоор тус спортын наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар тогтсон. Энэ жилийн наадамд Увс аймгаас оролцож буй 143 тамирчин нь гар бөмбөг, таеквондо, Чөлөөт бөх, Теннис, Шатар, Дугуй, Жүдогийн бөх, Самбо бөх, зэрэг спортын 16 төрлөөр оролцох юм.

Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Увс аймгаас Улсын их хуралд сонгогдсон Улсын их хурлын гишүүд “Арвижих Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар, Улсын начин Б.Эрдэнэбилэг, “Их гүн” констракшн ХХК-ийн захирал Наранбаяр нар тус тэмцээнд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа ажээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн