Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Засгийн газраас ажлын өдрийг шилжүүлэх шийдвэр гаргаж, 9 дүгээр сарын 3-нд бүх нийтээрээ амарсан билээ.
Харин маргааш буюу 9 дүгээр сарын 7-ны Бямба гараг ажлын өдөр. Мягмар гарагт амарсан өдрийг шилжүүлсэн нь энэ.
Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй ч замын хөдөлгөөний ачаалал ихсэх тул иргэд аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ТЦА-наас зөвлөлөө.