АНУ-ын Тагнуулын төв газрын шинжээч асан Жорж Бибигийн “The Russia Trap: How Our Shadow War with Russia Could Spiral into Nuclear Catastrophe”хэмээх ном хэвлэгдэн гарчээ. Энэ номд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хоёр хоногийн өмнө АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Бушд халдлага үйлдэгдэж магадгүй гэсэн сэрэмжлүүлэгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өгч байсан талаар дурдсан байна.
Мөн Путин халдлага болохоос хоёр хоногийн өмнө Буштай ярьж “Нэлээд эртнээс бэлдсэн алан хядах ажиллагаа Афганистанаас АНУ-ыг чиглэж буй мэдээллийг Оросын Тагнуулын алба илрүүллээ” хэмээн ярьж байсан талаар өгүүлжээ.