Сүүн зайрмаг шалгалтанд уналаа

2019-09-05 14:14
suun zairmag

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд даргын 01/234 дугаартай удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэний “Сүүн зайрмаг”-ны худалдаалалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Сүүн зайрмагны шингэн сүүн хольцыг хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа цувралын дугаар, орц бүрдүүлэгчийн жагсаалт тэмдэглэгээгүй, 100 гр дах илчлэг, шимт бодисын мэдээлэл болон хэрэглэх заавар, гаж нөлөө тусгагдаагүй байна. Мөн шинжилгээ баталгаажилтгүй саваар, зориулалтын бус тээврийн хэрэгслээр шингэн бэлдэц зөөвөрлөж байгаа дутагдал илэрч байгаа тул иргэн та бүтээгдэхүүний шошгын мэдээллийг сайтар үзэж сонголт хийж байхыг мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.