Хонь
Сэтгэл санаагаа эрүүлжүүлэх сар. Сэтгэлдээ хурсан муу муухай бүхнийг чөлөөлөх хэрэгтэй. Үүний тулд танд хэн нэгний тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрч, хүмүүсээс тусламж авах нь чухал. Бусдын асуудалд анхаарснаар та илүү хүчирхэг болно. Түншлэл хайр, боломжийг авчирна.
Гэхдээ 13-20-ны өдрүүдэд бага зэрэг санаа зовоох асуудал үүсч мэднэ. Энэ үеэр бүх зүйлийг анхааралтай сайн нягтлахыг зөвлөе.
Үхэр
Өнгөрсөн харилцаагаа болон зовоож байсан бүхнээ орхиж, та өөрчлөгдөнө. Өдгөө эрүүл мэнд, биедээ анхаарч, зөв дадал зуршилтай болоход хамгийн тохиромжтой. Олны өмнө ил байж, хандлагаа гадагш нь чиглүүлэх нь ээ.
Ихэр
Карьерынхаа оргилд хүрч чадах сар. Та ажлаа ч өөрчилж магадгүй. Зүрх сэтгэлээ дага. Энэ нь хайр дурлалд ч хамааралтай шүү. Есдүгээр сарын 22-ноос эрч хүч нэмэгдэнэ. Энэ үеийг эерэг өөрчлөлтөд зарцуулаарай.
Мэлхий
Туршлагаараа ертөнцийг харах өнцгөө өөрчилнө. Сэтгэл санаа, орон гэрээ тохинуулахад анхаарлаа хандуулах цаг ирлээ. Есдүгээр сарын 29-нд танд түгшүүр төрнө. Тиймээс энэ өдөр ямар нэгэн чухал зүйл бүү төлөвлөөрэй.
Арслан
Амрах талаар бодох цаг ирлээ. Үйл явдлаар дүүрэн байх сар. Гэхдээ шинэ хүмүүстэй холбогдох, танилцах боломжийг битгий алдаарай. Энэ сард өөртөө өгөөмөр байж, амьдралын бүхий л сайн сайхныг анзаарахад цаг хүч зарцуул.
Охин
Харилцаандаа анхаарч, өөрийгөө өөр өнцгөөс ажиглаад, яг юу хүсч байгаагаа сайтар бодож үзээрэй. Санхүүгийн хувьд энэ сард сайн байна.
Жинлүүр
Таны төрсөн өдөр дөхөж байна. Хүслээ бодож, төлөвлөгөөгөө бичээрэй. Бүх зүйл биелэх болно. Өөрийгөө эрхлүүлэх арга олоод, хүнд үеэс аль болох зайлсхий. Шинийг эхлүүлэх эрч хүч дүүрэн байна.
Хилэнц
Бүтээлч санаагаа амьдралдаа хэрэгжүүлэх цаг ирлээ. Ийнхүү та олны анхаарлын төвд орж байгаа юм. Гэхдээ ажлын амжилтаас болоод хувийн амьдралд асуудал гарч болзошгүй тул ар гэрийнхэндээ хангалттай анхаарал халамж тавиарай.
Нум
Энэ сард орон гэр, ар гэрийнхэнтэй холбоотой асуудал гарч болзошгүй. Тэд таныг үргэлж ганцаараа байж болохгүйг сануулна. Танд ойр тойрны хүмүүсийн тань хүч чармайлт хэрэгтэй. Энэ байж л та амжилтад хүрнэ.
Матар
Энэ сард аливаа зүйлийг та цоо шинэ өнцгөөс хардаг болно. Магадгүй үүгээрээ та боломжийг олж харж болох юм. Ямар ч тохиолдолд айдас, эргэлзээгээ авч хаях цаг иржээ.
Хумх
Санхүүгийн хувьд асуудал гарч болзошгүй сар. Гэхдээ та бүхий л асуудлыг шийдвэрлэх чадвартай шүү дээ. Урам зориг өгдөг газар, эд зүйлс, хүмүүсийг хайх цаг болжээ.
Загас
Энэ сард хувийн харилцаанд амжилт гаргаж чадна. Ялангуяа та бусадтай эрүүл бус, тогтворгүй харилцаатай байхаас зайлсхийж чадна. Үүнийг ашиглаад, өөртөө итгэл итгэлээ нэмэгдүүлээд аваарай.
1 comment
za, ok.taatai bn.chadnaa.