Уиттер хотыг уулс, хүрхрээ, усан мандал хүрээлдэг. Субарктикийн уур амьсгалтай энэ бүс АНУ-ын хамгийн чийглэг хотод тооцогддог бөгөөд жилд 5024 мм хур тунадас орж, салхины хурд 100 км/цаг ч хүрэх нь бий. Аляскийн энэ хот 51 км.кв талбайг эзэлдэг. Хотод 214 хүн амьдардаг бөгөөд бүгд нэг байранд багтчихдаг гэхээр үнэхээр гайхалтай.
Хүйтэн дайны жилүүдэд энд орон сууц, 1000 хүний багтаамжтай амралтын бүс байгуулж байжээ. 1950-иад онд Бакнер Буйлдинг, Бегич цамхаг хэмээх хоёр байгууламж барьснаас өдгөө нэгийг нь хаяж, нэгийг нь л ашиглаж байна. Хоёр байгууламжийг анхандаа цэргийн томоохон цогцолбор болгохоор төлөвлөж барьж байсан гэнэ.
Гэтэл 1964 оны гуравдугаар сарын 27-нд 9,2 баллын хүчтэй Аляскийн агуу их газар хөдлөлт болжээ. Газрын түлхэлтийн улмаас цунами үүсч, давалгаа 13 метрт хүрч, хотыг тэр чигт нь сүйрүүлсэн байна. Энэ үеэр 10 сая долларын хохирол учирч, 13 иргэн амиа алджээ.
Эндээс 1957 онд баригдсан 14 давхар барилга үлдсэн нь өдгөө хотын нийт оршин суугчдын орон гэр болжээ.
Бегич цамхагт одоо 200 гаруй хүн амьдардаг. Хүүхдүүд нь цаг уурын хүнд нөхцөлөөс болж хонгилоор дамжин сургуульдаа явдаг. Энэ байранд оршин суугчдын гэрээс гадна сүм, хэд хэдэн дэлгүүр, угаалгын газар, цагдаагийн хэлтэс, хотын захиргаа, эмнэлэг, тэр ч бүү хэл жижиг зочид буудал хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд нэгийг нь зөвхөн зуны улиралд нээдэг, хоёр дахь дээвэр дээр байрладаг. Багш, сурагчгүй бүгд л хөршүүд болохоор тодорхой зарчим тогтоох шаардлагагүй.
Уиттиер хотын иргэд эрүүл байхын тулд сургуулийнхаа спорт зааланд хичээллэдэг. Машины зогсоолынхоо хажууд завь зогсоосон байхыг ч харж болно.
Бегич цамхагт 200 орон сууц байдгаас талд нь хүн амьдардаггүй гэнэ. Зарим иргэд нь зөвхөн амралтын өдрүүдэд байрандаа ирдэг байна.
Эх сурвалж: adme.ru