Инфляцын түвшин улсын хэмжээнд 7.7, Улаанбаатарт есөн хувьтай байна. Сүүлийн саруудад инфляц өсөхөд мах, нүүрс болон шатахууны үнэ нөлөөлсөн. Махны экспорт нэмэгдсэнээс үүдэн дотоодын нийлүүлэлт багасаж үнэ өссөн бол, түүхий нүүрсийг тавдугаар сарын 15-наас нийслэл рүү оруулахгүй байх шийдвэрээс шалтгаалан нүүрсний үнэ өссөн.
Мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш, томоохон нийлүүлэгчдийн зөрчилдөөнөөс үүдэн шатахууны үнэ өсөлттэй байсан нь инфляцыг өдөөсөн. Харин энэ намар сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрч, дэлхийн зах зээл дээрх нефтийн ханшийн график доошоо чиглэж буйтай холбоотойгоор инфляц буурна гэсэн хүлээлт байгаа талаар Төв банк мэдээлэв. Мөн хүнсний шинэ ногоо худалдаанд гарснаар инфляц багасах төлөв байгаа гэв.
Дашрамд дурдахад, Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-аас батлахдаа инфляцыг найман хувьд тогтворжуулахаар баталсан. 2020 он хүртэл инфляцыг энэ түвшинд барих юм