Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дүнжингаравын зүүн урд замд наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд автомашин осолдож гурван хүн нас барсан ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, дрифт хийж байсан “Субару импреза” маркийн автомашин онхолдож хоёр эмэгтэй, нэг эрэгтэй нас барсан хэрэг гарчээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Спорт болон нэмэлт тоноглолтой тээврийн хэрэгслээр хотоос зайдуу замд зориулалтын бус зам, талбайд дрифт хийх, тээврийн хэрэгслийн хурд, хүчийг үзэх бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг албаныхан хэлж байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагч нар өөрийн хүүхдэдээ хяналт тавих шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.