Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг-ын жингийн барилдаан болно. Эрэгтэй 90 кг-ийн жинд 69, эмэгтэй 70 кг-ийн жинд 47 жүдоч барилдана. Манай эрэгтэй 90 кг-ын жинд Г.Алтанбагана эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Италийн бөхтэй барилдах бол эмэгтэй 70 кг-ийн жинд Ц.Энхчимэг эхний тойрогт Португалийн бөхтэй барилдана.
Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүрэл медаль, нэг 5-р байр, 7-р байр нэгтэйгээр 146 улсаас 14 р байрт жагсаж байна.
Хэсгийн барилдаан 10:00 цагт эхэлж, 15:30 цагт өндөрлөнө. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлж, 20:00 цагт өндөрлөх юм.