“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 19-ний өдрөөс 23-ныг дуустал шалгаруулах байсан ч удаашралтай байна.
Үүнтэй холбоотойгоор НОСК-ын холбогдох албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлээ. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас тодруулахад “шалгаж байгаа нь үнэн гэсэн мэдээллийг өгөв. Харин хэдэн албан тушаалтныг шалгаж байгаа нь одоогоор хэлэх боломжгүй гэлээ.
Онцлоход, “Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдаж сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг зорилтот бүлгийн ангилал бүрээр албан ёсны цахим хуудастаа нээлттэй байршуулсан билээ.