“Явган зорчигч ба гарц” арга хэмжээний талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.ОТГОНТАМИРТАЙ ярилцлаа.
-“Явган зорчигч ба гарц” арга хэмжээ үргэлжилж байгаа ч гарцан дээр явган зорчигчид зам тээврийн осолд өртөх нь буурахгүй байна. Энэхүү арга хэмжээний хэрэгжилт ямар явна вэ?
-Баянгол дүүргийн ЗЦХ-ээс “Явган зорчигч ба гарц” арга хэмжээг наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Учир нь, Баянгол дүүргийн хэмжээнд 2019 оны эхний зургаан сарын байдлаар нийт 7894 дуудлага мэдээлэл ирүүлснээс 206 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд үүний 70 орчим хувь буюу 184 явган зорчигч гарцан дээр мөргуүлсэн байдаг.
Иргэд гарцаар гарах нь нэг үеэ бсдвоп нэмэгдсэн. Гэвч залуучууд гарцаар гарахдаа чихэвчний хөгжим сонсох, утсаар ярих, ногоон гэрэл ассан үед гарцаар гарах нь ажиглагдаж байна. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа учраас сурагчдын хөдөлгөөн ихсэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчил их гардаг.
Тиймээс “School police’’-г ерөнхий боловсролын сургуулийн захиргаа, багш, эцэг, эхчүүд хамтран идэвхтэй өрнүүлж, эрчимжүүлэх шаардлагатай. Уг хөтөлбөрийн үр дүнд хүүхэд сургууль орчимд зам тээврийн осоп, зөрчилд өртөх эродэл 80-90 хувь буурсан.
-Саяхан долоон настай хүүхдийг гарцаар гарч байхад автобус мөргөсөн. Жолоочийн хариуцлагагүйгээс болсон энэ ослыг шалгаж байгаа юү?
-Хамгийн сүүлд автобусны жолооч гарцаар гарч явсан долоон настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн. Тухайн автобусны камерыг ТЦА-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийнхэн шүүж үзэхэд хүүхэд гарцаар гарч байх үед жолооч эсрэг талын эгнээнд явсан жолоочтой ярьж байгаад мөргөж, гэмтээсэн байсан. Жолооч нар гарцан дээр явган зорчигчийг мөргөх нь ерөөсөө л замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож байгаагийн илрэл. 2018 онд гэхэд л 134 хүүхэд гарцаар гарч байхдаа зам тээврийн осолд өртсөн. Тиймээс бид дүүргийнхээ ИТХ-тай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийпэх ажлынхаа хүрээнд хүүхдийн цацруулагч самбарыг харанхуй, гэрэлтүүлэг муутай газруудад байрлуулсан.
-Жолооч гарцан дээр хүн гэмтээвэл шинэ хуулиар ямар хариуцлага тооцож байна вэ?
-2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөж эхэлсэн. Уг дүрэмд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлийн олон зүйл, заалтыг тусгасан. Хэрэв жолооч гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн 14.7-38 заалтаар 20 нэгжээр торгодог. Бид гарцан дээр явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар зөрчил гаргасан жолооч нарт газар дээр нь хариуцлага тооцон ажиллаж байна. Жолооч нарын хувьд хурд хэтрүүлбэл, үзлэг оношилгоондоо ороогүй бол арга хэмжээ тооцно гэсэн хуулиудаа л мэддэг. Харин гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ тааруухан мэдэж байна.
-Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Энэ үетэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг хангах талд ямар ажлууд хийх вэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас сургууль орчимд гэрэлтүүлэг хийх шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. Баянгол дүүрэгт төрийн өмчийн 19 сургуулиас орчны стандартад 50-60 хувь дөхсөн таван сургууль байна. Сургууль орчмын стандарт нь зөвхөн гэрэлтүүлэг тавиад болох биш хурд сааруулагч, гарцын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио болон сургууль орчмын бүсэд анхааруулах тэмдэг, камер гэх зүйл зайлшгүй байх ёстой. Энэхүү шаардлагыг дутуу хангасан 14 сургууль байна. Дүүргийн хэмжээнд одоогийн байдлаар замын эвдрэлийг нөхөх, гарцын цагаан шугамыг тодруулах ажлыг хийж байна.
Жижүүрийн албаны шуурхай удирдлага мэдээллийн хэлтэст өдөрт 320-340 дуудлага ирдэг. Үүний 10-16 нь бага насны хүүхдийг мөргөчихөөд хэргийн газраас зугтах эсвэл мөргөснөөсөө өөр газарт автомашинаа аваачаад хаядаг жолооч нар байна. Тиймээс иргэд аливаа осол аваарыг харсан тохиолдолд 102 дугаарт зайлшгүй мэдэгдэх эсвэл замын цахим цагдаа буюу ТЦА-ны пэйж хуудаст мэдээлэх боломжтой.
-Тээврийн цагдаагийн албанаас бяцхан зорчигчид руу чиглэсэн олон ажлыг хийдэг. Танай дүүргийн хувьд ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Баянгол дүүргийн хэмжээнд ТЦА-наас “Висе” ТББ-тай хамтран хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох чиглэлээр “Тоглоомын хотхон” барьж байна. Хүүхдийг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг багаас нь хэвшүүлэх чиглэлийн “Тоглоомын хотхон” юм. Уг хотхон нь энэ сарын 25-ныг гэхэд бүх бэлтгэлээ хангаж, ирэх сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийнэ.
Хүүхэд тоглоомын хотхонд тоглохдоо замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах, замын хөдөлгөөн, цагдаатай холбоотой бүхий зүйлийг мэдэх боломж бүрдэж байна.
-Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр энэ онд ямар ажил хийв?
-ЦЕГ-аас зохион байгуулсан “Яараад яахав дээ” аяныг дүүргийнхээ цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэстэй хамтран энэ зун ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгууллаа. ТЦА-наас “Бяцхан зорчигч” аяны хүрээнд дүүргийн прокурорын газартай хамтарч зуны амралт, сурагчийн аюулгүй байдал, төрийн өмчийн сургуулиуд дээрээ зөвлөмж гаргасан. “Замын хөдөлгөөний ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг 37 дахь жилдээ зохион байгууллаа. БСШУС- ын сайдын тушаал гарч хүүхдүүдийн дунд урлаг спортын арга хэмжээ энэ жил зохион байгуулахыг хориглосон. Харин бид дүүргийн Засаг дарга болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлдөө танилцуулж, урлаг, спортын төрлийг хасч замын хөдөлгөөний мэдлэгийг сорих, тэлэх зорилгоор “Ногоон гэрэлЦагаан шугам” тэмцээнийг энэ жил зохион байгуулсан. ТЦА-наас “Орон нутгийн хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг өрнүүллээ. Тун удахгүй эхпэх хичээлийн шинэ жилтэй холбогдуулан нийслэл хотод хөл хөдөлгөөн ихэсдэг. Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд замын хөдөлгөөний ачаалал үүсч эхэлж байна. Тиймээс энэ бүхэнд голчлон анхаарч байна.
Л.Тулга
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин