НийгэмОнцлох мэдээ

Зөвшөөрөлгүй олборлолт явуулсан 32 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газраас өмгөөлөгч Д.Хуягбаатарын ирүүлсэн “Талст Молор компанийн MV-20930 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хэсэг бүлэг хүмүүс хууль бусаар нэвтрэн орж суурьшин улмаар үйл ажиллагаа явуулахад саад учруулж байна” гэсэн гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар Монгол улсын 4, Хятад улсын 32 иргэн  холбогдох бичиг баримтын бүрдэлт хийгээгүй, сум орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тусгай зөвшөөрөлтэй талбайгаас ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон байна.

х444444 Зөвшөөрөлгүй олборлолт явуулсан 32 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

х1 Зөвшөөрөлгүй олборлолт явуулсан 32 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

х3 Зөвшөөрөлгүй олборлолт явуулсан 32 хятад иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ

Агуулах болон штолин дотор нь олборлосон, баяжуулсан вольфром байсныг мөн битүүмжилжээ. Энэхүү зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул тус аймгийн мэргэжлийн хяналтын газраас Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст шалгах ажиллагаа явуулах хүсэлт гарган шилжүүлээд байна.

МХЕГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close