БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс виз олгох журамд дараах өөрчлөлтүүдийг оруулжээ.
Санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх
- 5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгов.
- Сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаар нотлохоор болов
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр(Е-9) ажиллаж буй гэр бүл
- Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана.
Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах (9-р сарын 16-ны өдрөөс)
- Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан
ХУР системийг ашиглах (9-р сарын дундаас хэрэгжүүлэх)
- ХУР системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ.
ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг / чангатгах (9-р сарын 16-ны дотор)
- ХУР мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах
Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгаж байна. (9-р сарын 16-ны өдөр)
- Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа болгон сунгах
Хууль бус үйлдэлд rap бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах (9-р сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлэх)
- Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визийн брокеруудад авах захиргааны хариуцлагыг чангатгах.
- 2 болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдох тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх
БУСАД ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН ТУХАЙ
Визийн материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлэх
Олон удаагийн визийн нөхцөлийг нэмэгдүүлэх тухай (Бодлогын санал )
- Бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн Солонгос хэлний багш нар, тэдний гэр бүл