Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр иргэдэд тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Хүрээ, Өргөө, Амгалан амаржих газар болон ЭХЭМҮТ-д эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөх автомат орыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын илч төлөөлөгч Сергей Диордица, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй ажлын бүрэлдэхүүн тус амаржих газарт хүрэлцэн ирж гардуулан өглөө.
Үүний зэрэгцээ ДЭМБ-аас хэрэгжүүлж буй тус амаржих газрын Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ болох Имж эх асаргааны талаар Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ ниит зочид төлөөлөгчдөд танилцуулж туршлага солилцон ажиллажээ.