2019-08-25 15:291min01

Уурхайн тогтоосон нуурыг задлавал Орхоны хөндий бүрэн хордоно

received_401545183896548-768x576

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алт олборлодог уурхайн компаниудын 13 тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэр гарсан билээ.

Шийдвэр гарсаны дараа БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат тус нутгийн нөхцөл байдалтай танилцахаар ажлын хэсэг ирсэн. Сайд ажиллах үедээ уурхайн алт угаадаг “нуур” гэгдэх тогтоол усны даланг задлах, яаралтай уурхайн техникүүдийг гарган үйл ажиллагааг зогсоох тушаал өгөөд буцсан байдаг. Цэнхэр сумын Орхон багт Цагдаагийн алба, МХЕГ, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн үлдэж нутгийн малчдаас эхлэн айлуудыг албадан нүүлгэх болон уурхайн усан буунуудыг лацдах ажлыг эхлэсэн. Эдгээр ажлынхаа дараа “нуур” гэгдэж буй алт угаадаг дунджаар 20-иод метрын гүнтэй шар шороон тогтоол бүхий 20 гаран нуурын усыг задлан урсгах юм. Мөн ухсан нүх бүрийг битүүлэн дарах арга хэмжээг авах юм.

 

Нуурын даланг задлан урсгана гэдэг нь Орхоны хөндий тэр чигтээ шаварлаг шар усаар дүүрч 1998 оноос хойших тухайн нууруудад хуримтлагдсан хог, химийн бодис, нуулгүй хэлэхэд хүний цогцос ч гарч ирнэ хэмээн нутгийн ардууд эсэргүүцэж байна. Энэ бохир ус урссанаар Орхон гол утгаараа бузарлагдах аюул энд нүүрлээд байна. Гурван амнаас нийлсэн эдгээр нууруудын шаварлаг ус Орхоны хөндийд урссанаар ойрын хэдэн жилдээ малчид зуслангын газартаа буух, мал бэлчих бэлчээрийн газар олдохгүй болох юм.

Гаргасан шийдвэрээ яаралтай эргэн харах цаг болжээ БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат болон МХЕГ дарга Н.Цагаанхүү нараа