Монгол Улсад он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар 215.7 мянган жуулчин ирсэн гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тайланд дурджээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 6.4 хувиар буюу 13 мянган жуулчнаар өссөн үзүүлэлт аж. Монголд ирсэн жуулчдын дийлэнх нь Тайвань, БНХАУ-ын жуулчид байгаа юм. Ялангуяа Тайвань жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс 30 хувиар өссөн байна.
Түүнээс гадна Беларус жуулчдын тоо 23.4 хувиар, Япон жуулчдын тоо 19.7 хувиар, Герман жуулчдын тоо 17 хувиар тус, тус өсжээ. Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавиад байгаа бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд Их эзэн Чингис хааны цогцолбор барихаар болоод байгаа билээ.