Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр энэ долоо хоногт махны дундаж үнэ хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9668 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11364 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 296 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ тогтвортой, харин хонины цул махны үнэ 545 төгрөгөөр буурчээ.
Хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 6.9 хувиар буурч 2068 төгрөгөөр, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.