Ногоон цай нь ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн ашиг тустай, хүний биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдагийг эрдэмтэд судалж тогтоосон байна.
Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн.
Ногоон цай нь антиоксидант болон полифенолын чанараа дээд зэргээр хадгалсан байдаг, ялангуяа нарны гэрэлд ургасан ногоон цайны ургамал витамин, ашигтай элементүүдээр дүүрэн байдаг аж. Ногоон цай нь цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг.
Ногоон цайны гайхалтай ашиг тус:
1. Жин барина. Ногоон цай нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Ногоон цайнд агуулагдах полифенол нь хоолыг калори болгодог, өөхний исэлдэлтийн түвшинг идэвхжүүлдэг юм. Өөхийг эрчимтэй задалж, шээсээр хөөн биеэс гадагшлуулдаг. Ялангуяа жин хасах дэглэм барьж байгаа хүмүүст ихээхэн тохиромжтой. Бүхий л насны хүмүүс хэрэглэж болдгоороо онцлог бөгөөд хүний биед ямар нэгэн сөрөг үр дагаврыг авчрахгүй.
2. Чихрийн шижин. Ногоон цайг хоолны дараа уувал цусан дах сахарын хэмжээний өсөлтийг удаашруулдаг учир глюкозын хэмжээг зохицуулдаг. Ингэснээр их хэмжээний инсулин үйлдвэрлэгдэхээс сэргийлнэ.
3. Зүрхний өвчин. Ногоон цай нь цусны эсүүдийг тайвшруулснаар, цусны даралтын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай болгодог. Мөн цусны бөөмүүдийн бөөгнөрлөөс сэргийлж, тал харвалт, зүрхний шигдээснээс хамгаална. 2009 онд ногоон цайны зүрхэнд үзүүлэх нөлөөний талаар 195,000 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгааны хариугаар ногоон цай уудаг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа сайн гарсан байна. Туршилтын дүнд өдөрт 2-3 аяга ногоон цай ууж хэвшвэл зүрхний шигдээсээр өвдөх магадлал 21%-иар буурдаг гэдгийг нотолсон байна.
4. Хоол боловсруулах эрхтний хорт хавдар. Ногоон цай нь хоол боловсруулах эрхтний хорт хавдрын эрсдлийг бууруулахаас гадна, ерөнхийдөө эрүүл эсүүдийг устгалгүйгээр хорт хавдрын эсүүдийг устгадаг гэдэг.
5. Холестрол. Ногоон цай нь цусан дахь муу холестролыг бууруулж ашигтай холестролын хэмжээг нэмэгдүүлдэг.
6. Альцхеймер, Паркинсоны өвчин. Энэ аймшигтай өвчнүүдийн магадлалыг ногоон цай бууруулдаг. Учир нь тархины эсүүдийг үхэхээс сэргийлж, гэмтсэн эсүүдийг сэргээж, тархины хөгшрөлтийг удаашруулдаг. 2006 онд Японд 70-аас дээш настай 1000 хүний дунд тархины хөгшрөлтийг хэмжих судалгаа явуулсан байна. Ингэхэд тогтмол ногоон цай хэрэглэж байсан хүмүүсийн тархины үйл ажиллагаа 10 насаар залуу байсан гэдэг.
7. Эрүүл шүд, буйл. Судалгаагаар цайнд агуулагддаг catechin хэмээх антиоксидант нь хоолойн үрэвсэл, амны хөндийн өвчлөлүүдийг үүсгэгч бактеруудыг устгадаг нь тогтоогджээ. 2009 онд 920 хүнийг хамруулсан нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны дүнд ногоон цайг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн буйл болон шүд, согтууруулах ундаа хэрэглэдэг болон огт хэрэглэдэггүй хүмүүсээс илүү бат бөх гэсэн хариу гарсан байна. Буйлны цус алдалт, шүд үйрч унах зэрэг асуудал огт болон бараг байхгүй гэдгийг мөн тогтоожээ.
8. Цусны даралт. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.
9. Амин дэмийн эх булаг. Ногоон цайнд байдаг аминдэмүүд нь улаан цайныхаас 10 дахин илүү, ялангуяа В бүлгийн аминдэм элбэгтэй. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Нарийн судасны цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс нүд улайж, өвдсөн үед энэ цайгаар угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна
10. Гоо сайхан. Нүүр, арьс арчилгаа, энгэсэг, гоо сайхны бүтээгдэхүүний гол орцыг бүрдүүлэгч нь гарцаагүй ногоон цай юм. Энэ цайг байнга уух нь үрчлээний эсрэг, цаг үеийн шалгуур давсан хамгийн шилдэг арга. Ногоон цайг зөгийн бал, далайн давс гэх мэт эмчилгээний бусад эрдэс бодисуудтай хослуулан хэрэглэвэл үс, хумс, арьсны гоо сайханд эергээр нөлөөлнө. Идээшүүлсэн ногоон цайны хандыг үсэн дээрээ тавьж, нэг цаг байлгасны дараа үсээ угаагаарай. Үүнийхээ дараа үсэндээ иллэг хийж хагнаас салаад зогсохгүй гялалзсан өнгөлөг болгоно. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Арьсан дээр гарч буй төрөл бүрийн тууралтыг ногоон цайны хандаар эмчлэх боломжтой. Асуудалтай хэсэг дээрээ 15 минутын зайтай хэд хэдэн удаа цайны ханд тавих хэрэгтэй.
12. Стресс. Ногоон цайны навчинд танин хэмээх амино хүчил агуулагддаг. Энэ нь биеийг тайвшруулж, тайтгаруулах үйлчилгээтэй. Ногоон цайны хамгийн том ашиг тус бол стрессийг багасгаж, зүрхийг эрүүл байлгах билээ.
13. Бээжингийн их сургуулийн эрдэмтэд олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэдэг болохоор өдөр бүр компьютерийн ард суудаг бол, мөн хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй ажээ.