Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Халхын голын дайн-80” сэдвээр эрдэмтэд чуулна – updown.mn

“Халхын голын дайн-80” сэдвээр эрдэмтэд чуулна

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.Халхын голын дайн бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэхийн төлөө, нийтийн дайсны эсрэг тэмцсэн үл балартах түүхэн тэмдэглэлт үйл явдал мөн.

Халхын голын дайнд оролцсон талууд дэлхий дахины энх тайван, бие биенийхээ хөгжил, дэвшлийн төлөө жилээс жилд улам бүр ойртон нөхөрлөж, уг дайны түүхийн асуудлаар дайнд оролцогч улс орнуудын эрдэмтэн судлаачид олон жилийн өмнөөс судалгааны үр дүнгээ харилцан солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд Халхын голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан эрдэмтэн судлаачид түүхт ялалтын их ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Халхын голын дайн-80” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ҮБХИС-ийн олон улсын хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Халхын голын дайны талаар гадаад дотоодын эрдэмтдийн сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж эрдэм шинжилгээний ажлын эргэлтэд оруулах, дайнд оролцогч талуудын болон бусад улс орнуудын байр суурь, үзэл баримтлалыг сонсон үнэлэлт дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааны чиг баримжааг тодорхойлох, Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг хойч үедээ өвлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа энэхүү хурлыг БХЯ, ҮБХИС, БХЭШХ, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн хамтран зохион байгуулах ажээ.

Эрдэм шинжилгээний хурлын ажиллагаанд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний тагнуулын академийн Аюулгүй байдал судлалын хүрээлэн, Геополитик судлалын хүрээлэн, Монгол Улсын их, дээд сургууль, хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачдын төлөөлөлболон ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн