Есдүгээр сарын 1-нд тэмдэглэдэг Эрдмийн баярыг Хойд Осетид есдүгээр сарын 4-д тэмдэглэхээр болжээ. Энэ нь Бесланд болсон эмгэнэлт явдлаас хойш 15 жил өнгөрч байгаатай холбоотой хэмээн Хойд Осетийн Засгийн газар мэдээллээ.
Беслан болон Правобережья тосгоны хичээлийн шинэ жил есдүгээр сарын 5-нд эхлэх ажээ.
Хойд Осетийн Засгийн газраас мэдээлснээр, наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны хооронд цагдаа, Дотоодыг хамгаалахын болон сайн дурын 3700 хүн сургуулийн орчны амар амгалан байдлыг сахиулах юм.
15 жилийн өмнөх эмгэнэлт явдлыг дурсах албан ёсны арга хэмжээ террорист ажиллагааны үеэр сүйдсэн сургуулийн спортын зааланд мөн 15 жилийн өмнө амь үрэгдэгсдийг оршуулсан дурсгалын цогцолборт болох юм.
2004 оны есдүгээр сарын сарын 1-ний өдөр Беслан хотын дунд сургуулийг алан хядагчид барьцаалсан эмгэнэлт хэрэг гарсан. Алан хядагчид сурагчид, багш нар нийлсэн 1000 гаруй хүнийг сургуулийн спортын зааланд бөөнөөр гурав хоног уух ус, хоол хүнс өгөлгүй хорьсон. Барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх ажиллагааны явцад 334 хүн амь үрэгдсэний 186 нь бага насны хүүхэд байсан юм.