Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ээждээ хаягдсан хүүхдүүдийн тухай видеог 47 сая удаа үзжээ – updown.mn

Ээждээ хаягдсан хүүхдүүдийн тухай видеог 47 сая удаа үзжээ

Ээжүүд нь асрахаас татгалзсан хүнд өвчтэй хүүхдүүдийг хэрхэн асарч байгаа тухай өгүүлсэн видеог Оросын “Одноклассники” сүлжээнд тавьснаас хойш 47 сая удаа тоглогджээ. Нийтдээ интернэт сүлжээгээр тоглуулсан тоо 1.5 тэрбум давжээ.

Новосибирск хотын хүмүүнлэгийн хоёр сан “Солнечный город”, “Больничные дети” хамтран “Здравствуйте” нэртэй богино хэмжээний видео сюжет хийснээ ийнхүү олон нийтэд цацсан юм.

Сюжетийн гол баатар Галина Дмитриевна Якушева өдөр болгон эмнэлэгт ирж, ээждээ хаягдсан бяцхан хүүхдүүдийг асардаг. Өвчтэй хүүхдүүдийг хайрлаж халамжлах нь тэдний өвчнийг бага ч гэсэн нимгэлдэг учраас тэр өдөр болгон ирж хүүхдүүдийг элгэндээ тэвэрч, үсийг нь сүлжиж, хамт тоглож, ярилцдаг.

Видеог энэ төрлийн контентоор дагнадаг “ТОК медиа компани бэлтгэсэн байна. “ТОК” нь “Россия сегодня” группын бүрэлдэхүүнд багтдаг.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн