Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтад тус бүр 1-1,3 км, бетон хучилттай авто зам, замын байгууламжийн тохижилтын ажил хийгдэж буй
Өлгий сум – Түм дэлгэрэх ХХК,
Өмнөговь сум – Тэргүүн саруул зам ХХК ,
Баруунтуруун сум – Аварга соёо ХХК,
Цагаанхайрхан сум – Оож өргөө констракшн ХХК,
Зүүнговь сум – Туслан гүйцэтгэгч Тэнгэрлэг хийц ХХК ,
Сагил сум – Мөнхжим өргөө ХХК, Давст сум –
Оож өргөө констракшн ХХК хамрагдсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд албан шаардлага хүргүүлж хяналт тавьж ажиллаж байна.
Мөн аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэстэй хамтран Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдуудад улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж МХЕГ мэдээлжээ.