Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгэмд нэлээн түгээмэл тохиолддог. Хүчирхийллийг үйлдэгчид нь нөхөр эсвэл гэрлээгүй боловч тухайн эмэгтэйтэй хамтран амьдардаг эрчүүд байдаг.
Нийгмийн аль ч давхаргад хүчирхийлэл тохиолдож болно. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг маш ноцтойгоор гэмтээх бөгөөд эцэстээ тэднийг үхэлд ч хүргэж болзошгүй. Олон хохирогчид гэр бүлийн хүчирхийллийн улмаас бий болсон эрүүл мэндийн янз бүрийн асуудлын талаар тусламж хайдаг. Энэ нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ямар учраас эрүүл мэндийн хувьд чухал болдог вэ гэдгийг харуулдаг байна.
Эмэгтэйчүүд тэгш эрхтэй нийгэмд ч хүчирхийлэл гарах, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх явдал түгээмэл байдаг учраас зөвхөн эцгийн эрхт ёс хүчирхийллийн гол буруутан гэж үзэж болохгүй юм.
Зарим эрчүүд яагаад хүчирхийлэл үйлддэг вэ?
Энэ асуултын хариуг яг ийм учраас хэмээн тодорхойлон гаргахад хүнд.
-Зарим эрчүүд сөргөлдөөнийг шийдвэрлэх тохиромжтой арга гэж итгэдэг учраас эхнэрээ зоддог байна.
-Зарим хүн хүчирхийлэл нь эмэгтэйг өөрсдийнхөө хажууд байлгах арга гэж үздэг байна.
-Зарим нь өөрийнх нь аав, ээжид муухай ханддаг байсныг харсан учраас ийм авир гаргадаг байна.
-Зарим тохиолдолд сэтгэцийн эрүүл мэндэд учирсан эмгэгийн улмаас хүн хүчирхийлэгч болон хувирах тохиолдол байдаг аж.
-Зарим хүн архи хэтрүүлэн уух үедээ хүчирхийлэгч болж хувирдаг байна.
Сэтгэл судлалын мэргэжилтнүүд эхнэрээ зоддог эрчүүд гэр бүлээс гадуурх харилцаандаа ч ерөнхийдөө түрэмгий байдаг. Хүчирхийлэл нь голдуу эмэгтэйчүүд рүү чиглэсэн байдаг ч энд хүүхдүүд, хөгшид мөн эрчүүд ч өртөх нь бий. Хүчирхийллийн гол шалтгаан нь нэг гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн хоорондын сэтгэл санааы ойр дотно байдлын мөн чанараас үүсдэг гэж үздэг юм байна.
Зөвлөмж: Уурыг хэрхэн барих вэ?
- Уурлаж эхлэх үеийн мэдрэмжээ анзаар
- Уурлаж эхэлсэн тэр газрыг юм уу өрөөг орхин гар
- Тайвширсаныхаа дараа буцаж ирээд дахин уурлахгүйгээр төвөгтэй асуудлыг шийд.
-Уур бол таны эрүүл мэнд болон таны амьдралыг сүйтгэдэг. Та түүнийг хэрхэн зохицуулахыг сурах нь таны амьдралыг сайн сайхан болоход чухал ач холбогдолтой.
-Уурыг хянаж болно. “Би уурлахаараа өөрийгөө хянаж чадахаа байчихдаг юм” гэж хэлдэг хүмүүс бол өөрсдөө хангалттай хичээдэггүй.
-Уурыг барьж зохицуулах хамгийн чухал алхам бол уурлах анхны шинж тэмдгээ таниж мэддэг байх явдал юм. Үүнд толгой нь халуу оргих, уцаартай бодол санаанууд орж ирэх болон хамаг бие нь чангарах гэх мэт.
-Хэрвээ хүн эдгээрээс аль нэгийг нь мэдрэх юм бол нэн даруй уур уцаарыг хүргэж байгаа тэр нөхцөл байдлаас өөрийгөө холдуулах хэрэгтэй. Жишээлбэл, эхнэртэйгээ ярьж байхдаа уур нь хүрч ширүүн, догшин болж ирэх юм бол тэр өрөөнөөс гарч явах
-Сэтгэлээ тайвширтал хүлээж байгаад тайвширсаны дараа хийж байсан зүйлээ үргэлжлүүлж, уур уцаараас өөрийгөө холдуулж хэвших нь чухал юм.
-Мөн нөгөө хүндээ чухам юу хэлэхийг хүссэн талаараа тайван бодож, уураа намдсаны дараа сөргөлдөөнийг арилгах үүднээс өөрийнхөө бодлыг нөгөө хүндээ хэрхэн хэлэх талаар төлөвлөж хэвшээрэй.
Эх сурвалж: СЭМТ гарын авлага