2019-08-21 14:061min032

Монгол газар компанийн эзэн Ц.Мянганбаярын эзэмшлийн 13 тусгай зөвшөөрөл цуцлагдлаа

09

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 19 компанийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байгаа. Энэ дунд байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй, тодорхой хууль зөрчсөн гэж үзэж “Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянгабаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрөл багтжээ.

Нэрсийг жагсаавал: “Монгол газар” компанийн Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан

  • “Өлзийт тээл” гэх газрын – 2422 га
  • “Өлийн гол” гэх газрын – 373 га
  • Шийртийн салаа” гэх газрын – 173 га
  • “Өлийн голын адаг” гэх газрын – 539 га
  • “Бодонтын ам” гэх газрын – 739 га
  • “Гүүтийн ам” гэх газрын – 114 га
  • “Харгуйтын ам” гэх газрын – 323 га
  • “Өлзийт тээл 2” гэх газрын – 1652 га
  • “Улаан чулуут” гэх газрын – 144 га
  • “Ястын гол” гэх газрын – 366 га
  • “Ар чулуут 1” гэх газрын – 141 га
  • “Өлийн гол 1” гэх газрын – 1417 га
  • “Гүүтийн амны адаг” гэх газрын – 49 га газар багтжээ.

Эдгээр 13 тусгай зөвшөөрлийг дөрөв нь л байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан байжээ.