Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаад буй, Монголын “The Hu” хамтлагийг Германы альтернатив хөгжмийн сэтгүүл онцолжээ.
Долдугаар сарын 8-нд эх орондоо ирсэн тус хамтлагийнхан Европын 13 улсад, нийт 23 тоглолт зохион байгуулсны зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцсон тухай уг сэтгүүлд дурджээ.
Хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид удахгүй АНУ-д хийх аялан тоглолтдоо бэлтгээд завгүй байна. Энэ тоглолт маань ирэх есдүгээр сараас эхэлнэ. Латин Америкийн орнуудаар, одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаад 12 дугаар сар хүртэл аялан тоглох байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзаа албан ёсоор нээнэ” гэжээ.
Тэд есдүгээр сарын 11-нээс бүтэн дөрвөн сарын турш нийт 53 тоглолт хийхээр төлөвлөсөн байна. АНУ-д хийх аялан тоглолтын нь хуваарь гарч, тасалбар нь зарагдаж эхэлжээ