Булган аймгийн халдвартын тасаг нь Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төсөл хөтөлбөрөөс 43 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болжээ.
Мөн өнгөрсөн 2018 онд халдварт сүрьеэгийн 30 ортой барилга 2 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглалтад ороход бэлэн болоод байна. 1961 онд тус аймагт халдварт шар өвчний дэгдэлт их гарсан. Энэ үед дотрын тасгаас тусгаарлан 10 ортойгоор тусгай тасаг болж их эмчээр Баасанлхүндэв, сувилагчаар Д.Чойжамц, н.Дашцэрэн, Ш.Должинсүрэн, н.Дашзэвэг нар хоёр гэрт үйл ажиллагаагаа эхэлжээ. 1975 онд шинээр барьсан хоёр давхар байранд орж, 20 ортойгоор эмчилгээ, үйлчилгээнийхээ ажиллагаагаа өргөжүүлсэн.
Халдварт өвчний өвчлөл ихтэй халдварт шар өвчин голомтлон гарч халдварт өвчний голомтонд үзлэг хийх, балнад өвчин гарч гэдэс тайрах хагалгааг тасагтаа мэс заслын эмч нартай хамтран хийн эмчилдэг байсан. 1980-2000 онд хүүхдүүдийн дунд халдварт шар өвчин их гарч сахиургүй хүүхдүүдийг авч 2 ээлжийн сувилагчтай ажиллаж байв. 2001-2010 онуудад урьдчилан сэргийлэх вакцин олон нийтэд хэрэглэж зарим халдварт өвчний гаралт багассан боловч байгалийн голомтот, шинэ болон дахин сэргэж буй хачигт халдвар, зоонозын халдварт өвчин боом гэх зэрэг өвчин тухайн он жилүүдэд гарч байсан байна.